Sunday, September 20, 2015

РЕЗИДЕНСИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

Резиденсийн сургалтын элсэлтийн шалгалт 2015.09.23-ны 18 цагт АШУҮИС-ийн лекцийн 139,140,111 тоот өрөөнүүдэд явагдана. 
Шалгалтын өрөөний хуваарь 2015.09.22-нд Блог хаягаар гарна. 
·         Шалгалтын өдөр ирэхдээ иргэний үнэмлэх болон бүртгэл, шалгалтын хураамж 15000₮ тушаасан баримтаа авч ирнэ.
Банкны нэр – ХААН,
Дансны дугаар – 5031813390
Хүлээн авагч – АШУҮИСургууль
Төлбөрийн утга – Бүртгэл шалгалтын хураамж, код 107
·         Шалгалтын агуулгад мэргэжлийн суурь хичээлүүд: анатоми, физиологи, эмгэг анатоми, иммунологи, эмгэг физиологи, микробиологи, эм судлал гэх мэт, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй: хэм хэмжээ, анагаахын ёс зүй, эрүүл мэндийн хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэнд гэх мэт,мэргэшүүлэх хичээлүүд / анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмчийн ажлын байрны шаардлага / хамрагдана.

Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй боловч сургалтанд элсэн орохоор цахим бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд гарах хариуцлагыг бүртгүүлсэн элсэгч өөрөө хүлээнэ.
·         Шалгалтын босго оноо 70 байх хэдий ч, авсан оноогоор элсэгчдийг жагсаан, тогтоосон хяналтын тоог үндэслэн, хамгийн өндөр оноо авсан элсэгчийг суралцуулах болно.
·         Суралцуулах тухай тушаал гарахаас өмнө тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн дараах материалыг /журмын 5.3 д зааснаар/шалган, шаардлага хангасан тохиолдолд 2015.09.29-30-нд хүлээн авна. 
·         Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
·         Элсэгчийн анкет (Блогийн АНКЕТ хэсгээс татаж авна)
·         Иргэний үнэмлэхний хуулбар
·         Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
·         3ххэмжээтэй 3 хувь зураг
·         Ажил байдлын тодорхойлолт
·         Үйл ажиллагааны хураамж (сургалтын төлбөрийн10 хүртэл хувьтай тэнцүү байна)
·         Сургалтын төлбөр төлсөн баримт  /Материал шаардлага хангасан тохиолдолд төлбөр төлнө. /
Жич. Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
·         Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
·         Сургалтын төлбөрийн эх үүсвэр
·         Албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ
·         Хэрвээ тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангахгүй, бүртгэлийг буруу бөглөсөн бол шалгалтын материалыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчийн бүрдүүлсэн материалыг шалган, баталгаажуулна.
·         Шалгалтанд тэнцээгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн, элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй, хураамжаа төлсөн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй зэрэг тохиолдолд бүртгэл, шалгалтын хураамжийг буцаан олгохгүй болно.

Жич: Хураамжаа төлсөн боловч шалгалтанд орох боломжгүй болсон тохиолдолд шалгалтаас 1 хоногийн өмнө мэдэгдэнэ үү. Шалгалтын дараа буцаан олголт хийгдэхгүй болно.

1 comment:

Anonymous said...

Bagts tsag nuhult bvrtgvvlsen hvmvvs ni yah yum bol

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.