Wednesday, November 25, 2015

БИОАНАГААХЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 1 ЖИЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Биоанагаахын мэргэжилтэн бэлтгэх 1 жилийн сургалтанд бүртгүүлэн, элсэлтийн шалгалт өгсөн судлаач нар шалгалтандаа амжилтгүй үнэлгээ авсан тул энэ хичээлийн жилд элсэн суралцах боломжгүй боллоо.

Tuesday, November 24, 2015

РЕЗИДЕНТИЙН ДИПЛОМ ГАРСАН ТУЛ ИРЖ АВНА УУ

Эмнэлзүйн лаборатори судлал, мэдрэл судлал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ судлалаар төгссөн резидентүүд дипломоо 322 тоотоос ирж авна уу.

Monday, November 23, 2015

БИОАНАГААХЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 6 САРЫН СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН СУДЛААЧ НАРЫН АНХААРАЛД

Биоанагаахын мэргэжилтэн бэлтгэх 6 сарын сургалтанд бүртгүүлсэн элсэхийг хүсэгч нар 2015.11.26-27-ны хооронд доорх материалыг бүрдүүлэн ЭМСА-нд /322 тоот/ ирж бүртгэлээ баталгаажуулна уу.
Бүрдүүлэх материал

1.     Анкет  / Блог хаягаас татаж  авна/
2.     Суралцуулахыг хүссэн өргөдөл
3.     Бакалаврын диплом нотариатаар баталгаажуулна
4.     Иргэний үнэмлэхний хуулбар  
5.    Зураг 2 хувь
Бүрэн болсон материалыг нүхтэй архивын  хавтасанд хийж ирнэ.

Sunday, November 15, 2015

ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГА ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Та бүхэн хамрагдахыг хүсвэл Эрдмийн болон Мэргэжлийн сургалтын албаны 321194 дугаарын утсаар холбогдоно уу . Бүртгэл 2015.11.20-ныг хүртэл явагдана.

Thursday, November 12, 2015

Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх 1 жилийн мэргэшүүлэх сургалтын элсэлтийн шалгалт 2015.11.18-нд 15 цагаас 111 тоот өрөөнд болно.
Шалгалтанд ирэхдээ
  • Иргэний үнэмлэх 
  • Бакалаврын диплом эх хувиараа 
  • Шалгалтын хураамж 15,000 төгрөг тушаасан баримт / Хаан банк 5031813390 тоот дансанд тушаана код 107/
  • Зөөлөн балын харандаа 
  • Баллуур          
Жич: 6 сарын мэргэшүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэхийг хүсэгч нартай холбоотой зар удахгүй блог хаягаар гарах тул блогтоо хандаж байна уу. 

Sunday, November 8, 2015

Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сургалтын зар

“Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчнийг лабораторийн шинжилгээний аргаар оношлох сургалт”
Энэхүү сургалтын зорилго нь нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчний лабораторийн шинжилгээний орчин үеийн аргуудтай танилцах, эмнэлзүйн практикт хэрэглэгддэг лабораторийн анхан шатны шинжилгээний арга болох үтрээ, умайн хүзүүний наацын шинжилгээний арга, нойтон түрхэцийн шинжилгээний арга зүйг эзэмшүүлэхэд чиглэсэн болно.

Сургалтынхэлбэр
Сургалтыг лекц – дадлага – семинарын хэлбэрээр явуулна. Үүнд:Лекц 12 цаг, семинар 8цаг, дадлага 40цаг
Лекц долоо хоногийн ажлын өдрүүдийн 17.00 цагаас АШУҮИС-ийн өргөтгөлийн 439 тоот хичээлийн өрөөнд орно. Лекц, семинарийг АУ-ны доктор, ахлах багш, дэд профессор Ч.Баттогтох удирдан явуулна.
Хугацаа: 2015 оны 11 сарын 16-аас 11 сарын 17 хүртэл
Бүртгэл. Суралцах хүсэлтэй эмч мэргэжилтнүүдийг 2015 оны 11 сарын 09-с ажлын цагаар АШУҮИС-ийн Бичил амь судлалын лабораторид /өргөтгөлийн 434 тоот/ бүртгэнэ (Утас 99152596,99308383)
Бүртгэлийн хураамж: 3000 төгрөг
Сургалтын төлбөр: 90000 төгрөг
Сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн сонсогчдод Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс баталгаажуулсан сертификат / 2.5кредит/ олгоно. 

Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэг
АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын сургууль

Бичил амь – Дархлаа судлалын тэнхим

Monday, November 2, 2015

ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛААР ТӨГССӨН ЭМЧ НАРЫН ДИПЛОМНЫ ХАВСРАЛТ ГАРСАН ТУЛ ИРЖ АВНА УУ.

ТӨГСӨЛТИЙН ОНОЛЫН ДАВТАН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Онолын давтан шалгалт 2015.11.04-ны 15 цагаас 139 тоот өрөөнд болно.
Шалгалтанд ирэхдээ:
1. Зөөлөн балын харандаа
2. Баллуур
3. Иргэний үнэмлэх
4. Дахин шалгалтын төлбөр болох 2 кредитийн төлбөрийг /32000 төг/ Хаан банкны 5031813390 /АШУҮИСургууль/ дансанд тушаасан баримттай ирнэ. Код 107

Жич: Дипломны мөнгөө төлөөгүй эмч нар Хаан банкны хажууд КАСС-нд дипломны үнэ болох 35000 төгрөг тушаасан баримтаа авчирна уу. 

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.