Friday, September 25, 2015

ШИНЭЭР ЭЛССЭН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД


Шинээр элссэн резидент эмч нар материал бүрдүүлэн ирэхдээ 2015.09.28-ны өглөөний 08.30-аас эхлэн Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн лабораторит доорх шинжилгээг өгөн  2015.09.29-30-ны хооронд  материалтайгаа хамт шинжилгээний хариугаа бүрдүүлэн авч ирнэ үү.
Бүрдүүлэх материал:
·         Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
·         Элсэгчийн анкет (Блогийн АНКЕТ хэсгээс татаж авна)
·         Иргэний үнэмлэхний хуулбар
·         Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
·         3ххэмжээтэй 3 хувь зураг
·         Ажил байдлын тодорхойлолт, шинжилгээний хариу



Thursday, September 24, 2015

РЕЗИДЕНСИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

Жич: Улаан өнгөөр тодруулсан элсэгч нар тэнцсэн болно.

Tuesday, September 22, 2015

Monday, September 21, 2015

ЭЛСЭЛТИЙН ТУХАЙ

Төгсөлтийн дараах сургалтийн элсэлттэй  холбоотой мэдээллийг авахдаа Резиденсийн сургалтийн элсэлтийн талаар Блогийн РЕЗИДЕНС хэсгээс, Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд бүртгүүлсэн элсэгчид Блогийн ТӨРӨЛЖСӨН хэсгээс, сувилагч тусгай мэргэжилтний сургалтанд бүртгүүлсэн элсэгчид Блогийн СУВИЛАХУЙ хэсгээг орж харна уу.

Sunday, September 20, 2015

РЕЗИДЕНСИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

Резиденсийн сургалтын элсэлтийн шалгалт 2015.09.23-ны 18 цагт АШУҮИС-ийн лекцийн 139,140,111 тоот өрөөнүүдэд явагдана. 
Шалгалтын өрөөний хуваарь 2015.09.22-нд Блог хаягаар гарна. 
·         Шалгалтын өдөр ирэхдээ иргэний үнэмлэх болон бүртгэл, шалгалтын хураамж 15000₮ тушаасан баримтаа авч ирнэ.
Банкны нэр – ХААН,
Дансны дугаар – 5031813390
Хүлээн авагч – АШУҮИСургууль
Төлбөрийн утга – Бүртгэл шалгалтын хураамж, код 107
·         Шалгалтын агуулгад мэргэжлийн суурь хичээлүүд: анатоми, физиологи, эмгэг анатоми, иммунологи, эмгэг физиологи, микробиологи, эм судлал гэх мэт, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй: хэм хэмжээ, анагаахын ёс зүй, эрүүл мэндийн хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэнд гэх мэт,мэргэшүүлэх хичээлүүд / анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмчийн ажлын байрны шаардлага / хамрагдана.

Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй боловч сургалтанд элсэн орохоор цахим бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд гарах хариуцлагыг бүртгүүлсэн элсэгч өөрөө хүлээнэ.
·         Шалгалтын босго оноо 70 байх хэдий ч, авсан оноогоор элсэгчдийг жагсаан, тогтоосон хяналтын тоог үндэслэн, хамгийн өндөр оноо авсан элсэгчийг суралцуулах болно.
·         Суралцуулах тухай тушаал гарахаас өмнө тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн дараах материалыг /журмын 5.3 д зааснаар/шалган, шаардлага хангасан тохиолдолд 2015.09.29-30-нд хүлээн авна. 
·         Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
·         Элсэгчийн анкет (Блогийн АНКЕТ хэсгээс татаж авна)
·         Иргэний үнэмлэхний хуулбар
·         Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
·         3ххэмжээтэй 3 хувь зураг
·         Ажил байдлын тодорхойлолт
·         Үйл ажиллагааны хураамж (сургалтын төлбөрийн10 хүртэл хувьтай тэнцүү байна)
·         Сургалтын төлбөр төлсөн баримт  /Материал шаардлага хангасан тохиолдолд төлбөр төлнө. /
Жич. Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
·         Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
·         Сургалтын төлбөрийн эх үүсвэр
·         Албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ
·         Хэрвээ тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангахгүй, бүртгэлийг буруу бөглөсөн бол шалгалтын материалыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчийн бүрдүүлсэн материалыг шалган, баталгаажуулна.
·         Шалгалтанд тэнцээгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн, элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй, хураамжаа төлсөн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй зэрэг тохиолдолд бүртгэл, шалгалтын хураамжийг буцаан олгохгүй болно.

Жич: Хураамжаа төлсөн боловч шалгалтанд орох боломжгүй болсон тохиолдолд шалгалтаас 1 хоногийн өмнө мэдэгдэнэ үү. Шалгалтын дараа буцаан олголт хийгдэхгүй болно.

Friday, September 18, 2015

РЕЗИДЕНТЭД ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦАХ ТУХАЙ

Резидентэд элсэхэд тавигдах шаардлагыг хангасан бөгөөд резидентэд суралцах гэж байгаа эмч нарт доорх чиглэлээр элсэхэд төрийн сангийн санхүүжилтээр сурган, ажлын байраар хангах боломжтой тул НЭМГ-ийн хүний нөөцтэй очиж уулзана уу. 1. Хүүхэд судлал -4
2. Мэдээгүйжүүлэг судлал -5
3. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ судлал - 5
4. Эх барих эмэгтэйчүүд судлал -13
5. Сэтгэц судлал -2

Thursday, September 17, 2015

2,3-Р ДАМЖААНЫ /ТӨГСӨХ/ РЕЗИДЕНТҮҮДИЙН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ

1-р дамжааны резидентүүдийн тайлан хамгаалалт журмын дагуу 2015.10.15-наас хойш хуваарь гарна. Төлбөр төлөх данс - Хаан банк 5031813390 АШУҮИСургууль
Төлбөрийн зориулалт - Овог нэр, регистр, код 104



Monday, September 14, 2015

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД


2015 оны 09 сарын 22-ны өдрийн 09 цагаас Багш Хөгжлийн Төв буюу НЭМС-ийн 3 давхрын 326 тоот өрөөнд түвшин тогтоох шалгалттай /ярилцлага/ тул доорх хуваарийн дагуу шалгалтандаа орно уу. 

Tuesday, September 8, 2015

ТӨГСӨХ ДАМЖААНЫ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Төгсөх дамжааны резидентүүдийн СОНГОН судлах хичээл 2015.09.14-17-ны хооронд явагдах гэж байгаа тул ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Жич: Сонгон судлах хичээлийн бүртгэл 2015.09.11-ны 16 цагт хаагдах тул зөвхөн 2,3-р дамжааны резидентүүд бүртгүүлнэ үү. 1-р дамжааны резидентүүдийн сонгон судлах хичээлийн зар удахгүй гарна. 

1. Өвчтөний сэтгэл зүй ба эмчийн ёс зүй -2015.09.14-нд 9-12 цагийн хооронд 238 тоот өрөөнд, 2015.09.15-нд 12-16 цагийн хооронд 238 тоот өрөөнд болно.

2. Эмийн зохистой хэрэглээний орчин үеийн асуудлууд - 2015.09.16,17-нд 2.30-17 цагийн хооронд 238 тоот өрөөнд болно.

Monday, September 7, 2015

НҮҮР АМ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ НИЙТ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

НАС-ын нийт резидентүүдийн хурал 2015.09.10-ны өдрийн 18 цагаас 140 тоот өрөөнд болох тул бүгд оролцоно уу.

МДИ 
2015.09.07

Friday, September 4, 2015

ДОТРЫН 1,2-Р ДАМЖААНД СУРАЛЦАЖ БУЙ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

2015.09.09-нд Дотрын 1,2-р дамжааны резидентүүдтэй хийх уулзалт болох тул 1-р дамжааны резидентүүд УНТЭ-ийн 4 давхрын лекцийн зааланд 14 цагаас, 2-р дамжааны резидентүүдтэй хийх уулзалт 15 цагаас болох тул бүгд оролцоно уу.


БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.