Thursday, March 31, 2016

СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ СУДЛАЛЫН 1-Р ДАМЖААНЫ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын хавар намрын элсэлтийн 1-р дамжааны резидентүүдийн LOGBOOK /Сургалын дэвтэр/ гарсан тул  2016.04.04-ны 14 цагаас 238 тоот өрөөнд бүгд цугларна уу.

РЕЗИДЕНТҮҮДИЙН ТӨГСӨЛТИЙН ОНОЛЫН ШАЛГАЛТЫН ДҮН

80 болон түүнээс дээш оноогоор тэнцсэн төгсөгчид дипломны үнэ болох 35,000 төгрөгийг сургуулийн КАСС-нд тушаан баримтаа 2016.04.01-нд авчирч өгнө үү. Дахин шалгалт 14 хоногийн дараа зарлагдана.

Monday, March 28, 2016

БИОАНАГААХЫН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

БИОАНАГААХЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

Тэнцсэн элсэгчид доорх материалыг бүрдүүлэн 2016 оны 03 сарын 31-нд ЭМСА-нд /322 тоот/авчирч өгнө үү.

ТӨГСӨХ РЕЗИДЕНТҮҮДИЙН ОНОЛЫН ШАЛГАЛТЫН ЗАР

Төгсөлтийн онолын шалгалт 2016 оны 03 сарын 31-ны 14 цагаас 140 тоот өрөөнд болно. Шалгалтанд ирэхдээ сурлагын дэвтэр, балын харандаа, баллууртай ирнэ үү.

ШИНЭЭР ЭЛССЭН РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Төлбөр төлсөн баримт бүхий материалаа хугацаанд нь авчирч өгөөгүй элсэгчдийн материалыг хүлээж авах боломжгүйг мэдэгдэж байна. Элсэлтийн тушаал гарч хичээл эхэлсэн тул бидний ажилд хүндрэл учруулахгүй байхыг хүсье.
Материал дутуу болон байгууллагын гэрээ өгөөгүй резидентүүд яаралтай авчирч өгнө үү.

Sunday, March 27, 2016

БИОАНАГААХЫН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН ОНОЛЫН ШАЛГАЛТЫН ДҮН

Шалгалтанд хангалтгүй дүн авсан төгсөгчид 2016 оны 04 сарын 04-нд 10 цагаас дахин шалгалттай. Дахин шалгалтын хураамж болох 32000 төгрөгийг Хаан банкны 5031813390 тоот дансанд тушааж баримтаа авчирна уу.

Tuesday, March 22, 2016

БИОАНАГААХЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 1 БОЛОН 6 САРЫН СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН АНХААРАЛД

Биоанагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалтанд бүртгүүлсэн элсэхийг хүсэгчдийн элсэлтийн шалгалт 2016 оны 03 сарын 28-ны 13 цагаас 139 тоот өрөөнд болно.
Шалгалтын өдөр ирэхдээ харандаа, баллуур, иргэний үнэмлэх болон шалгалтын хураамж 15000₮ тушаасан баримтаа авч ирнэ. 
Банкны нэр – ХААН, 
Дансны дугаар – 5031813390 
Хүлээн авагч – АШУҮИСургууль 
Төлбөрийн утга – ЭМСА бүртгэл, шалгалтын хураамж, код 107

ШИНЭЭР ЭЛССЭН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД

Шинээр элссэн резидент эмч нар доорх шинжилгээг 2016 оны 03 сарын 23-ны өглөө 8.30-д Их сургуулийн нэгдсэн эмнэлэгт хийлгэнэ үү. 2016.03.23-ны 11 цагаас 139 тоот өрөөнд уулзалттай.

Monday, March 21, 2016

РЕЗИДЕНТҮҮДИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СОНГОН СУДЛАХ ХИЧЭЭЛИЙН ЗАР

Резидентүүдийн Англи хэлний сонгон судлах хичээлийн бүртгэл эхэлсэн тул ЭНД дарж бүртгүүлнэ үү. Хичээл 2016 оны 04 сарын 15-аас эхлэх бөгөөд түвшин тогтоох шалгалт 2016 оны 04 сарын 09-10-ны хооронд болно. Түвшин тогтоох шалгалтын хуваарь блог хаягаар зарлагдана.

Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтын төгсөлтийн онолын болон дадлага шалгалтын хуваарь

Friday, March 18, 2016

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНСИЙН/ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

Шар өнгөөр тодруулсан элсэгч нар элсэлтийн шалгалтанд тэнцсэн бөгөөд доорх материалыг бүрдүүлэн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 14-16 цагийн хооронд 322 тоот өрөөнд авчирч өгнө үү. Жич: Материалаа шалгуулан шаардлага хангасан тохиолдолд төлбөрөө төлж авчирна. 1. Суралцахыг хүссэн хувийн өргөдөл 2. Элсэгчийн анкет (блогоос татаж авна) 3. Иргэний үнэмлэхний хуулбар 4. Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан) 5. 3х4 хэмжээтэй 3 хувь зураг 6. Ажил байдлын тодорхойлолт Жич. Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ 1. Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг 2. Албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ ·Хэрвээ тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангахгүй, бүртгэлийг буруу бөглөсөн бол шалгалтын материалыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчийн бүрдүүлсэн материалыг шалган, баталгаажуулна.

Tuesday, March 15, 2016

РЕЗИДЕНСИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

2015-2016 оны хичээлийн жилийн хаврын резидентийн элсэлтийн шалгалт 2016 оны 03 сарын 18-ны 15 цагт болно. Шалгалтанд бүртгүүлсэн эмч нар бүртгэгдсэн мэргэжил болон өрөөний хуваариа харна уу. Жич: Мэргэжлийн чиглэлээ буруу сонгосон болон зарлагдаагүй мэргэжлийн чиглэлээр бүртгүүлсэн эмч нарын нэрсийг хассан болно. Шалгалтын өдөр ирэхдээ харандаа, баллуур, иргэний үнэмлэх болон шалгалтын хураамж 15000₮ тушаасан баримтаа авч ирнэ. Банкны нэр – ХААН, Дансны дугаар – 5031813390 Хүлээн авагч – АШУҮИСургууль Төлбөрийн утга – ЭМСА бүртгэл, шалгалтын хураамж, код 107

ТӨГСӨХ РЕЗИДЕНТҮҮДИЙН ТАЙЛАН ХАМГААЛАЛТЫН ХУВААРЬ

Thursday, March 10, 2016

“Нярай болон хүүхдийн өвчний эмгэг судлал” сэдэвт сонгон судлах хичээлийн бүртгэлд хамрагдсан эмч нарын анхааралд

Бүртгүүлсэн резидент эмч нар 2016 оны 3 сарын 14-ны 16 цагт 122 тоот өрөөнд Э.Баярмаа багштай уулзана уу. Бүртгүүлсэн эмч нарын нэрсийг хавсаргав.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.