Thursday, September 4, 2014

Бүртгэлийн нийтлэг заавар, журам

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

 2017-2018 ОНЫ ЭЛСЭЛТ /Төгсөлтийн дараах сургалтанд элсэхийг хүсэгчдэд/

Та бүртгэлээ амжилттай хийхийн тулд бүртгэлийн ОНЛАЙН БҮРТГЭЛ болон НИЙТЛЭГ ЗААВАР, журмыг сайтар уншин зааврын дагуу бүртгүүлнэ үү !

ОНЛАЙН БҮРТГЭЛ

1.Танд харагдаж буй дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн бүртгэл хэсгээр орж өөрийн төгссөн мэргэжлийн дагуу бүртгүүлэх цонхонд холбогдоно.
2. Гарч ирэх мэдээллүүдтэй танилцаж бүртгэлийн асуултуудыг үнэн зөв бөглөнө.
3. Бөглөж дууссаны дараа өөрийн оруулсан мэдээллүүдээ нягтлан хянаж, бүртгэлийн цонхны доод хэсэгт байрлаж буй SUBMIT товчыг дарж бүртгэлээ дуусгана.
4. Хэрэв та бүртгэлээ зөв хийсэн бол Таны бүртгэл амжилттай болсныг илтгэх Таны бүртгэл амжилттай боллоо. Баяр хүргэе гэсэн цонх шинээр гарч ирнэ.

Санамж: 
-Элсэхийг хүсэгч нь онлайн бүртгэлийг зааврын дагуу, өөрийн тухай мэдээллээ зөв бөглөх
-Элсэхийг хүсэгч нь бүртгэлийг дахин хийсэн тохиолдолд бүртгүүлсэн он сар өдөр цаг минутын дагуу хамгийн сүүлд хийсэн бүртгэлийг хүчинтэйгээр тооцож бусад хийсэн бүртгэлийг программ автоматаар устгана. 


1.    Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага /журмын 4.1 д зааснаар/

-       Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:
        1.  Үндсэн мэргэшүүлэх сургалтанд элсэгчид нь бакалаврын зэрэгтэй байна.
                         2. Төрөлжсөн мэргэшүүлэх сургалтанд элсэгчид нь үндсэн мэргэжлийн дипломтой байна.
                         3. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчид нь тухайн чиглэлийн диплом,
            мэргэжлийн үнэмлэхтэй байна.
         4. Эмчлэх, сувилах, эм барих, эх барих  эрхийн лицензтэй байна. 
         5. Элсэгчид нь элсэлтийн шалгалтанд 70 хувь түүнээс дээш босго оноог
          хангасан байвал зохино.
6. Гадаадын иргэн суралцахыг хүсвэл хоёр улсын засгийн газар хоорондын болонАШУҮИС-тай хийсэн гэрээний дагуу суралцах ба суралцагчдын асуудлыг гэрээнд заасан нөхцлөөр шийдвэрлэнэ.
7. Хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд хамрагдсан бол нотлох гэрчилгээтэй байна.
         8.  Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх бусад сургалтанд давхар элсээгүй байх
         9.   Бакалаврын сургалтын нийт багц цаг элсэх гэж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд нийцсэн байх

1 comment:

Unknown said...

sain bnuu online aar bvrtgvvleh gd darhaar oor ym garj ireed bna

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.