Monday, November 24, 2014

2005-2014 оны хооронд ЭМШУИС болон АШУҮИС-ийг Био-Анагаах судлаач мэргэжлээр төгссөн төгсөгчдийн анхааралд

2005-2014 оны хооронд  ЭМШУИС болон АШУҮИС-ийг Био-Анагаах судлаач мэргэжлээр төгссөн төгсөгчид / Лаборатори судлалын резиденсийн сургалтанд хамрагдаагүй байх/  та бүхэн 1 жилийн хугацаатай Мэргэжүүлэх сургалтанд суралцах боломжтой боллоо. Суралцах хүсэлтэй хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү. Бүртгэл 2014.11.25-2014.12.24-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 2014.12.24-ны 16 цагт хаагдах тул та бүхэн амжиж бүртгүүлнэ үү. 
Жич: Суралцаж төгссөн төгсөгчдөд Био-Анагаахын мэргэжилтэн гэсэн мэргэжлийн үнэмлэх олгогдоно.

Sunday, November 23, 2014

Шинээр элссэн резидент эмч нарын анхааралд

Удиртгал хичээл зайн хэлбэрээр эхэлсэн тул та бүхэн сургалтандаа идэвхитэй хамрагдана уу. 

Лекцэнд хамрагдах заавар: 
moodle.hsum-ac.mn хаягаар орж доорх холбоосын дагуу хичээлээ үзнэ.
Резиденсийн сургалтын онолын суурь лекцүүд 

USERNAME: PTI1420001 /энгэрийн тэмдэгний дугаар байна/
PASSWORD:PTI1420001

Жич: Лекцийг зайн хэлбэрээр судлах явцдаа тэмдэглэл хөтөлсөн байх шаардлагатай бөгөөд тайлан хамгаалалтанд ирэхдээ тэмдэглэл хөтөлсөн дэвтэрээ авч ирнэ. Лекц тухайн сургалтын туршид нээлттэй байна. 
Лекцэндээ хамрагдаагүй тохиолдолд төлбөртэй нөхөлт хийхийг анхаарна уу.

Wednesday, November 19, 2014

“Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл” нээлттэй форумд та бүхнийг урьж байна.

“Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбоо” нь эрүүл мэндийн салбарын байгууллага, ажилчид хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулах, хамтарч ажиллах,  эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа өнөөгийн асуудалд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх, бодлого шийдвэр гаргахад салбарын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор анх байгуулагдсан.  Энэхүү зорилгын хүрээнд анхны томоохон ажил болох “Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл” нээлттэй форумыг 2014.11.22нд ЭМЯ, АШУҮИС –тай хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү форумд салбарын бүхий л төлөөлөл өрхийн, сумын , дүүрэг, улсын, хувийн эмнэлгийн эмч нар, бодлого боловсруулагч салбарын ажилтнууд, ЭМЯ, Сангийн Яам,  Хүн амын хөгжил,нийгмийн Хамгаалалын яам,  УИХ дахь  эрүүл мэндийг дэмжигч гишүүд, Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, Эрүүл Мэндийн хөгжлийн төв, мэргэжлийн салбар холбоод, Анагаахын их дээд сургуулиуд гэх мэт эрүүл мэндийн салбартай холбоотой бүхий л байгууллагын  төлөөллийг хамруулахыг зорин ажиллаж байгаа юм байна.
Иймээс резидент эмч та бүхэн хүрэлцэн ирж өөрийн дуу хоолой, санал хүсэлтээ илэрхийлнэ үү хэмээн урьж байна.

Хурал 2014.11.22 нд АШУҮИС –ын Соёлын төвд болно.

Tuesday, November 11, 2014

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ ТУХАЙ

АШУҮИС-ийн резидентүүд харьяа бааз, гэрээт эмнэлгүүдэд дадлага хийхэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, шинжилгээ хийлгэсэн байх тухай шаардаж байгаа тул та бүхэн АУС-ийн харьяа “ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ”-т үзлэг шинжилгээнд хамрагдана уу.

Та бүхэнд дараах хоёр сонголтыг санал болгож байна:     
1. Хэрэв та сүүлийн 3 жил  эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдаагүй бол  http://www.ndaatgal.mn/emdprom3/ хаягаар орж өөрийнхөө эрхийг шалгана уу. Танд урамшууллын эрх байгаа тохиолдолд харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ “урамшууллын эрх” гэсэн дардсаар баталгаажуулан даатгуулагчийн урамшууллын хуудсыг авч энэхүү урамшууллын эрхээрээ 30 хоногийн дотор АШУҮИС-ийн АУС-ийн харьяа “ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ”  эрүүл мэндийн урамшуулах үзлэгийн нэгдүгээр багцын дагуу /хавсралт 1-ээс харна уу/ дараах үзлэг шинжилгээг хийлгэж болно. Үүн дээр нэмэлтээр дараах шинжилгээг хийлгэсэн байна.

HIV - 3000 төгрөг
                     TPHA - 5000 төгрөг
Хөөмийн арчдсын шинжилгээ – 8000 төгрөг


2. Хэрэв дээрх үйлчилгээнд хамрагдах боломжгүй, эсвэл өөрөө хүсвэл АУС-ийн харьяа “ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ”-ийн лабораторит дараах шинжилгээнүүдийг ХӨНГӨЛТТЭЙ ҮНЭЭР хийлгэх шаардлагатай. /хавсралт 2-оос харна уу /
Хавсралт 1




Хавсралт 2 



Thursday, November 6, 2014

2,3-р дамжаанд суралцаж байгаа резидент эмч нарын анхааралд

Сургалтын төлбөр болох 832,000 төгрөгийн Хаан банкны 5107018784 тоот дансанд 
тушаана уу. Төлбөрийн баримтыг тайлан хамгаалалтанд ирэхдээ авч ирнэ. 

Жич: Үйл ажиллагааны хураамж болох 83200 төгрөгийг зөвхөн шинээр элссэн резидентүүд төлөхийг анхаарна уу

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.