Monday, June 8, 2015

Мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж буй резидент эмч нарын спортын 2 төрөлт тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Монгол улсын хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулж буй байгууллагын хувьд резидентийн сургалтын талаарх ойлголтыг нэгтгэх, дэмжих, ялгаатай байдлыг арилгах, сургах суралцах үйл явцыг боловсронгуй болгох бодлогын хүрээнд хийж буй олон ажлын нэг нь суралцагчдын  эрүүл мэнд, бие бялдарыг чийрэгжүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх ажил юм.
Их сургуулийн, эмнэлгийн резидент гэсэн зааг ялгаатай байдлыг арилгах, нэгдсэн хөтөлбөрөөр суралцах, резидент эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжих ажлын төлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтгэн, ижил санаа зорилгоо илэрхийлэхдээ бид хамтарсан баг бүхий спортын тэмцээнийг сонгож 2015 оны 6-р сарын 6-аас 7-ны өдрүүдэд сагсан бөмбөг, волейболын 2 төрөлт тэмцээнээр хурд хүч авхаалж самбаагаа сорьсон тэмцээн амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Уг тэмцээнд Монгол улсын хэмжээнд төгсөлтийн дараах анагаахын боловсрол олгох сургалтанд хамрагдаж буй нийт эмч нарын төлөөлөл хамтран, 30 гаруй баг үүсгэж оролцсоноороо онцлог, өргөн хүрээтэй, найрсаг, нөхөрсөг уур амьсгалтай 2 өдрийг хамтдаа өнгөрүүлсэн болно.


No comments:

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.