Monday, March 30, 2015

“Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчнийг лабораторийн шинжилгээний аргаар оношлох" сэдэвт сургалт

Энэхүү сургалтын зорилго нь нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчний лабораторийн шинжилгээний орчин үеийн аргуудтай танилцах, эмнэлзүйн практикт хэрэглэгддэг лабораторийн анхан шатны шинжилгээний арга болох үтрээ, умайн хүзүүний наацын шинжилгээний арга, нойтон түрхэцийн шинжилгээний арга зүйг эзэмшүүлэхэд чиглэсэн болно. 
Сургалтын хэлбэр
Сургалтыг лекц – дадлага – семинарын хэлбэрээр явуулна. Үүнд: Лекц 12 цаг, семинар 8 цаг, дадлага 40 цаг
Лекц долоо хоногийн ажлын өдрүүдийн 17.00 цагаас АШУҮИС-ийн өргөтгөлийн 431 тоот хичээлийн өрөөнд орно. Лекц, семинарийг АУ-ны доктор, ахлах багш, дэд профессор Ч.Баттогтох удирдан явуулна.
Хугацаа: 2015 оны 04 сарын 06-аас 04 сарын 17 хүртэл
Бүртгэл. Суралцах хүсэлтэй эмч мэргэжилтнүүдийг 2014 оны 03 сарын 30-аас  ажлын цагаар АШУҮИС-ийн Бичил амь судлалын лабораторид /өргөтгөлийн 434 тоот/ бүртгэнэ (Утас 99152596,99308383)
 Бүртгэлийн хураамж: 2000 төгрөг
Сургалтын төлбөр: 90000 төгрөг
Сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн сонсогчдод Эрүүл мэндийн  хөгжлийн төвөөс баталгаажуулсан сертификат / 3 кредит / олгоно. 

Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэг
АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын сургууль
Бичил амь – Дархлаа судлалын тэнхим


No comments:

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.