Wednesday, November 19, 2014

“Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл” нээлттэй форумд та бүхнийг урьж байна.

“Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбоо” нь эрүүл мэндийн салбарын байгууллага, ажилчид хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулах, хамтарч ажиллах,  эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа өнөөгийн асуудалд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх, бодлого шийдвэр гаргахад салбарын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор анх байгуулагдсан.  Энэхүү зорилгын хүрээнд анхны томоохон ажил болох “Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл” нээлттэй форумыг 2014.11.22нд ЭМЯ, АШУҮИС –тай хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү форумд салбарын бүхий л төлөөлөл өрхийн, сумын , дүүрэг, улсын, хувийн эмнэлгийн эмч нар, бодлого боловсруулагч салбарын ажилтнууд, ЭМЯ, Сангийн Яам,  Хүн амын хөгжил,нийгмийн Хамгаалалын яам,  УИХ дахь  эрүүл мэндийг дэмжигч гишүүд, Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, Эрүүл Мэндийн хөгжлийн төв, мэргэжлийн салбар холбоод, Анагаахын их дээд сургуулиуд гэх мэт эрүүл мэндийн салбартай холбоотой бүхий л байгууллагын  төлөөллийг хамруулахыг зорин ажиллаж байгаа юм байна.
Иймээс резидент эмч та бүхэн хүрэлцэн ирж өөрийн дуу хоолой, санал хүсэлтээ илэрхийлнэ үү хэмээн урьж байна.

Хурал 2014.11.22 нд АШУҮИС –ын Соёлын төвд болно.

No comments:

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.