Wednesday, March 15, 2017

ТӨГСӨХ РЕЗИДЕНТҮҮДИЙН ОНОЛЫН ДАХИН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Төгсөх резидентүүдийн онолын дахин шалгалт 2017.03.20-нд 10 цагаас 238 тоот өрөөнд болно. Шалгалтанд ирэхдээ
1. Зөөлөн балын харандаа, баллуур 
2. Иргэний үнэмлэх 
3. Дахин шалгалтын хураамж - 32,000 төгрөгийг Хаан банкны 5031813390 тоот /АШУҮИСургууль/ дансанд тушаасан баримттай ирнэ. /төлбөр төлөх код 107/

Monday, March 13, 2017

ШИНЭЭР ЭЛССЭН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ХУВААРЬ

Шинээр элссэн резидент эмч нар доорх хуваарийн дагуу Их Сургуулийн Нэгдсэн эмнэлэг дээр шинжилгээндээ хамрагдана. Мөн 2017.03.17--ны 10 цагт 111 тоот өрөөнд цугларна уу. (шинжилгээний хариутайгаа ирнэ.)


 

Friday, March 10, 2017

РЕЗИДЕНТИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

Шалгалтанд тэнцсэн элсэгчид 2017.03.13-14-ны өдрүүдэд 13-17 цагийн хооронд материалаа бүрдүүлэн 322 тоотод ирж өгнө үү. Бүрдүүлэх материал 1. Өргөдөл /Суралцуулахыг хүссэн өргөдөл өөрийн гараар бичсэн байх/ 2. Анкет /Элсэгчийн анкетийг PTI-HSUM.blogspot.com-оос хаягаарАНКЕТ хэсгээс татаж авна/ 3. Дипломын хуулбар /нотариатоор баталгаажуулна/ 4. Лицензийн хуулбар /нотариатоор баталгаажуулна/ 5. Иргэний үнэмлэхний хуулбар 6. Суралцуулахыг хүссэн албан газрын бичиг /Байгууллагын захиалгаар суралцах тохиолдолд/ 7. Төлбөрийн даалгавар /Хаан банк АШУҮИС-ийн 5031813390 тоот дансанд тушаасан/ байна. Орлогын нэр дээр ЭМСА курсын төлбөр гэж бичсэн байх ба өөрийн овог нэрийг бүтнээр бичнэ. 8. Үйл ажиллагааны зардал- Төлбөрийн 10% байна. /Хаан банк АШУҮИС-ийн 5031813390 тоот дансанд тушаасан/ байна. 9. 3х4 хэмжээтэй зураг 2% 10. Нүхтэй нимгэн хавтасанд материалыг хийсэн байна.

Thursday, March 9, 2017

РЕЗИДЕНТИЙН 2016-2017 ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ, НЭРС, ШИФР

Элсэлтийн шалгалт 2017.03.10-ны 18 цагаас АШУҮИС дээр болно. Шалгалтанд ирэхдээ: 1. Зөөлөн балын харандаа, баллуур 2. Иргэний үнэмлэх 3. Шалгалтын хураамж - 15,000 төгрөгийг Хаан банкны 5031813390 тоот /АШУҮИСургууль/ дансанд тушаасан баримттай ирнэ. /төлбөр төлөх код 107/ Жич: Элсэгчдэд тавигдах шаардлага хангаагүй бүртгүүлэгчдийг хассан болно. Шалгалтанд тэнцсэн тохиолдолд 2017.03.13-14-ны өдрүүдэд 13-17 цагийн хооронд материал хүлээн авна.

Wednesday, March 1, 2017

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНСИЙН/ СУРГАЛТАНД ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН АНХААРАЛД

Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтын 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын элсэлтийн шалгалт 2017.03.10-ны 18 цагт болох бөгөөд шалгалтанд бүртгүүлэгчдийн нэрс, шифр болон өрөөний дугаарыг 2017.03.09-ны 14 цагаас хойш онлайнаар зарлана.
   Шалгалтын өдөр ирэхдээ иргэний үнэмлэх, харандаа баллуур болон шалгалтын хураамж 15000₮ тушаасан баримтаа авч ирнэ. 
      Банкны нэр – ХААН,
      Дансны дугаар – 5031813390 код 105
      Хүлээн авагч – АШУҮИСургууль
      Төлбөрийн утга – ЭМСА бүртгэл, шалгалтын хураамж

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНСИЙН/ СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Төгсөлтийн дараах  сургалтыг төгсөгчдийн төгсөлтийн онол болон дадлага шалгалтын хуваарь

1.     Төгсөлтийн онолын шалгалтын хуваарь
А. Үндсэн мэргэшил: 
2017.03.07 –нд Номын сангийн 603 тоот өрөөнд 09.00 цагт болно.
Шалгалтанд ирэхдээ
-Харандаа, баллуур
-Иргэний үнэмлэх
-Шалгалтын зөвшөөрлийн хуудастайгаа ирнэ үү.

2.     Дадлага шалгалтын хуваарь   2017.03.10-2017.03.20
Мэргэжил
        Шалгалт авах өдөр
Шалгалт авах цаг
Шалгалт авах газар
1.      
Хүүхэд судлал
2017.03.17
0900-1600
ЭХЭМҮТ
2.      
Чих хамар хоолой
2017.03.10-17
0900-1600
УНТЭ, ЭМЖЖ, ЭХЭМҮТ
3.      
Нүд судлал
2017.03.13
0900-1200
ЭХЭМҮТ
4.      
Сэтгэцийн эрүүл мэнд
2017.03.13
0900-1200
СЭМҮТ
5.      
Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ судлал
2017.03.15
0900-1600
УНТЭ

6.      
Мэдрэл судлал
2017.03.16
0900-1600
УНТЭ
ИСНЭ
7.      
Халдварт өвчин судлал
2017.03.16
1000-1300
ХӨСҮТ
8.      
Гэмтэл согог засал
2017.03.10-15
0900-1600
ГССҮТ
9.      
Зүү төөнө засал судлал
2017.03.16
1000-1300
УАУТХ
10.   
Нүүр амны мэс засал
2017.03.10
1000-1600
ШЭНЭСТ
11.   
Нүүр амны согог засал
2017.03.10
1000-1600
АШУҮИС-ийн НАСС-ийн эмнэлэг
206 , 307
12.   
Сэргээн засал эмчилгээ судлал

2017.03.15
1000-1200
ШНУГТЭ
13.   
Хүүхдийн нүүр ам судлал
2017.03.14
1000-1200
АШУҮИС-ийн НАСС-ийн эмнэлэг



Tuesday, February 14, 2017

АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн бүртгэл

АШУҮИС-ийн ЭМСА-ны Төгсөлтийн дараах сургалтын 2016-2017 оны хичээийн жилийн бүртгэл


Та дараах мэдээллүүдтэй уншиж танилцсан байна. 



Элсэлтийн бүртгэлийн хуудас

Элсэлтийн бүртгэлийг заавал Монгол хэл (крилл) ээр бөглөнө.

1. Резиденсийн сургалтын элсэлтийн бүртгэл / Цахим бүртгэл 2017.02.15-2017.02.28-ны хооронд явагдаж байна/

2. Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн бүртгэл / Цахим бүртгэл 2017.02.16-2017.02.28-ны хооронд явагдаж байна/
            
3. Мэргэжил дээшлүүлэх сургалтын элсэлтийн бүртгэл / Цахим бүртгэл 2017.02.16-2017.02.28-ны хооронд явагдаж байна/

4. Сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын бүртгэлийг 2017.02.16-2017.02.28-ны хооронд 322 тоотод авна. 

Wednesday, February 8, 2017

ЗАРЛАЛ

Төгсөлтийн дараах сургалтын хаврын элсэлттэй холбоотой мэдээлэл 2017.02.15-аас БЛОГ хаягаар зарлагдана.

Thursday, February 2, 2017

Резидентүүдийн анхааралд

Эх барих эмэгтэйчүүд судлал, Өрхийн анагаах ухаан судлал, Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ судлал, Шүүх эмнэлэг, Анатомын эмгэг судлал мэргэжлээр 2016-2017 оны хичээлийн жилд 1-р дамжаанд суралцагчид 2-р сарын 6-ны өдөр 16 цагаас 238 тоот өрөөнд ирж суралцагчийн дэвтрээ авна уу.

Thursday, January 19, 2017

1-р дамжааны резидентүүдийн Суралцагчийн дэвтэр /Logbook/ гарлаа.

Дотор судлал, Мэс засал судлал, ЭБЭ судлал, Мэдрэл судлал, НАСЗ, НАМЗ, Дүрс оношилгоо, Зүү төөнө засал, УАУ судлал, НАГЗ, Нүд судлал, Сэргээн засах судлалаар суралцаж байгаа резидент эмч нар 2017.01.23-ны 15 цагт 111 тоот өрөөнд бүгд ирж Суралцагчийн дэвтэрээ авна уу.

ХҮҮХЭД СУДЛАЛААР СУРАЛЦАЖ БАЙГАА РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Дараах шаардлагыг хангаж байгаа Хүүхэд судлалын резидент эмчийг SBN телевиз дээр Эрүүл мэндийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилд урьж байна.
1. Тэргүүний суралцагч байх 
2. Хүүхэдтэй /Нэвтүүлэгт хүүхэдтэйгээ хамт орно. /
3. Гэр нь ТВ, зурагтад ойр байх
 Жич: Нэвтрүүлэг долоо хоногт  2 удаа 20-21 цагийн хооронд явагдана. Нэг гараа нь 30000-40000 төгрөг байна. Холбоо барих утасны дугаар 99776719 /Бямбадорж/

СОНГОН СУДЛАХ ХИЧЭЭЛИЙН ЗАР

2,3-р дамжааны резидентүүдийн анхааралд

Өвчтөний сэтгэл зүй ба эмчийн ёс зүй сэдэвт сонгон судлах хичээлийн бүртгэл 2017.01.19-22 хүртэл явагдана.  ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн эсэхээ ЭНД дарж шалгана уу.

Жич: Эхний бүртгүүлсэн 35 резидент эмч elearning.mnums.edu.mn хаягаар орж онлайн  хичээлийг бичиж, судлаад 2017.01.23-ны 15 цагт 238 тоот өрөөнд хичээлдээ ирнэ үү. 
Дараагийн бүртгүүлсэн 35 эмч elearning.mnums.edu.mn хаягаар орж онлайн  хичээлийг бичиж, судлаад 2017.01.24-ны 15 цагт 238 тоот өрөөнд хичээлдээ ирнэ үү. Бүртгэлд багтсан эмч нарын нэрсийг блог хаягаар зарлана.

Wednesday, January 11, 2017

СОНГОН СУДЛАХ ХИЧЭЭЛИЙН ЗАР

2,3-р дамжааны резидентүүдийн анхааралд

Эмнэлзүйн эм судлал сэдэвт сонгон судлах хичээлийн бүртгэл 2017.01.12-16 хүртэл явагдана. Эхний бүртгүүлсэн 25 резидент эмч сонгон судлах хичээлд суух боломжтой. ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн эсэхээ ЭНД дарж шалгана уу.

Жич: Эхний бүртгүүлсэн 25 резидент эмч elearning.mnums.edu.mn хаягаар орж онлайн хичээлийг бичиж, судлаад 2017.01.23-ны 15 цагт Төв байрны 412 тоот өрөөнд хичээлдээ ирнэ үү. Эхний бүртгэлд багтаагүй бол дараагийн бүртгэлд хамрагдах боломжтой. 

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН СОНГОН ШАЛГАРУУРАЛТАНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

Доорх хуваарийн дагуу ярилцлагандаа орно уу.

Monday, January 9, 2017

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ РЕЗИДЕНТИЙН СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

 Азийн хөгжлийн банкны тэтгэлэгт сургалтанд бүртгүүлсэн Дотор, Хүүхэд, Мэс засал, ЭБЭ судлалын резидент эмч нарт бүртгэл, мэдээлэл хийгдэх тул 2017.01.11-ны 10 цагт 238 тоот өрөөнд цугларна уу.
Жич: Уулзалтанд ирээгүй тохиолдолд ярилцлаганд орох боломжгүй болно.

Friday, January 6, 2017

1-Р ДАМЖААНЫ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Суралцагчийн дэвтэр гарсан тул Эмнэлзүйн эмгэг судлал, Хүүхэд судлал, Сэтгэцийн эмгэг судлал, Хавдар судлал, Гэмтэл судлалын 1-р дамжааны резидентүүд 2017.01.09-ны 15 цагаас 238 тоот өрөөнд, Халдварт судлал, ЧХХ, Арьс судлал, Мэдээгүйжүүлэг судлалын резидентүүд 2017.01.09-ны 16 цагаас 238 тоот өрөөнд бүгд цугларна уу.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.