Friday, September 18, 2015

РЕЗИДЕНТЭД ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦАХ ТУХАЙ

Резидентэд элсэхэд тавигдах шаардлагыг хангасан бөгөөд резидентэд суралцах гэж байгаа эмч нарт доорх чиглэлээр элсэхэд төрийн сангийн санхүүжилтээр сурган, ажлын байраар хангах боломжтой тул НЭМГ-ийн хүний нөөцтэй очиж уулзана уу. 1. Хүүхэд судлал -4
2. Мэдээгүйжүүлэг судлал -5
3. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ судлал - 5
4. Эх барих эмэгтэйчүүд судлал -13
5. Сэтгэц судлал -2

Thursday, September 17, 2015

2,3-Р ДАМЖААНЫ /ТӨГСӨХ/ РЕЗИДЕНТҮҮДИЙН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ

1-р дамжааны резидентүүдийн тайлан хамгаалалт журмын дагуу 2015.10.15-наас хойш хуваарь гарна. Төлбөр төлөх данс - Хаан банк 5031813390 АШУҮИСургууль
Төлбөрийн зориулалт - Овог нэр, регистр, код 104



Monday, September 14, 2015

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД


2015 оны 09 сарын 22-ны өдрийн 09 цагаас Багш Хөгжлийн Төв буюу НЭМС-ийн 3 давхрын 326 тоот өрөөнд түвшин тогтоох шалгалттай /ярилцлага/ тул доорх хуваарийн дагуу шалгалтандаа орно уу. 

Tuesday, September 8, 2015

ТӨГСӨХ ДАМЖААНЫ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Төгсөх дамжааны резидентүүдийн СОНГОН судлах хичээл 2015.09.14-17-ны хооронд явагдах гэж байгаа тул ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Жич: Сонгон судлах хичээлийн бүртгэл 2015.09.11-ны 16 цагт хаагдах тул зөвхөн 2,3-р дамжааны резидентүүд бүртгүүлнэ үү. 1-р дамжааны резидентүүдийн сонгон судлах хичээлийн зар удахгүй гарна. 

1. Өвчтөний сэтгэл зүй ба эмчийн ёс зүй -2015.09.14-нд 9-12 цагийн хооронд 238 тоот өрөөнд, 2015.09.15-нд 12-16 цагийн хооронд 238 тоот өрөөнд болно.

2. Эмийн зохистой хэрэглээний орчин үеийн асуудлууд - 2015.09.16,17-нд 2.30-17 цагийн хооронд 238 тоот өрөөнд болно.

Monday, September 7, 2015

НҮҮР АМ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ НИЙТ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

НАС-ын нийт резидентүүдийн хурал 2015.09.10-ны өдрийн 18 цагаас 140 тоот өрөөнд болох тул бүгд оролцоно уу.

МДИ 
2015.09.07

Friday, September 4, 2015

ДОТРЫН 1,2-Р ДАМЖААНД СУРАЛЦАЖ БУЙ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

2015.09.09-нд Дотрын 1,2-р дамжааны резидентүүдтэй хийх уулзалт болох тул 1-р дамжааны резидентүүд УНТЭ-ийн 4 давхрын лекцийн зааланд 14 цагаас, 2-р дамжааны резидентүүдтэй хийх уулзалт 15 цагаас болох тул бүгд оролцоно уу.


Wednesday, August 26, 2015

НҮҮР АМНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ РЕЗИДЕНТ ТӨГССӨН ЭМЧ НАРЫН АНХААРАЛД

Нүүр амны эмчилгээ судлалаар резиденсийн сургалт төгссөн эмч нар дипломоо ирж авна уу.

МДИ 
2015.08.27

Monday, June 15, 2015

2-Р ДАМЖААНЫ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ДАХИН ТАЙЛАН ХАМГААЛАЛТЫН ХУВААРЬ

Тайлан хамгаалалтанд ирэхдээ дахин тайлан хамгаалалтын төлбөр болох 16000₮-ийг АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд тушаасан баримтаа авч ирнэ үү. Төлбөрийн баримтан дээр Хүлээн авагч - АШУҮИСургууль гэж бичиж тушаана уу.

1-Р ДАМЖААНЫ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ДАХИН ТАЙЛАН ХАМГААЛАЛТЫН ХУВААРЬ

Тайлан хамгаалахаар ирэхдээ дахин тайлан хамгаалалтын төлбөр болох 16000₮-ийг АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд тушаасан баримтаа авч ирнэ үү. Төлбөрийн баримтан дээр Хүлээн авагч - АШУҮИСургууль гэж бичиж тушаана уу.

Ажилд авна.

Дамбадаржаад байрлах 10 ортой хувийн эмнэлэгт дотрын эмч, сувилагч ажилд авна.
Харилцах утас: 91911544 Оюунчимэг
Цалин эмч- 800,000₮, сувилагч-600,000₮

Monday, June 8, 2015

Мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж буй резидент эмч нарын спортын 2 төрөлт тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Монгол улсын хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулж буй байгууллагын хувьд резидентийн сургалтын талаарх ойлголтыг нэгтгэх, дэмжих, ялгаатай байдлыг арилгах, сургах суралцах үйл явцыг боловсронгуй болгох бодлогын хүрээнд хийж буй олон ажлын нэг нь суралцагчдын  эрүүл мэнд, бие бялдарыг чийрэгжүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх ажил юм.
Их сургуулийн, эмнэлгийн резидент гэсэн зааг ялгаатай байдлыг арилгах, нэгдсэн хөтөлбөрөөр суралцах, резидент эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжих ажлын төлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтгэн, ижил санаа зорилгоо илэрхийлэхдээ бид хамтарсан баг бүхий спортын тэмцээнийг сонгож 2015 оны 6-р сарын 6-аас 7-ны өдрүүдэд сагсан бөмбөг, волейболын 2 төрөлт тэмцээнээр хурд хүч авхаалж самбаагаа сорьсон тэмцээн амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Уг тэмцээнд Монгол улсын хэмжээнд төгсөлтийн дараах анагаахын боловсрол олгох сургалтанд хамрагдаж буй нийт эмч нарын төлөөлөл хамтран, 30 гаруй баг үүсгэж оролцсоноороо онцлог, өргөн хүрээтэй, найрсаг, нөхөрсөг уур амьсгалтай 2 өдрийг хамтдаа өнгөрүүлсэн болно.


Thursday, May 14, 2015

1-Р ДАМЖААНЫ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10 цагаас Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэхь мод, бутыг  шилжүүлэн суулгах нүх ухах үйл ажиллагаанд  АШУҮИС-ийн багш, ажилчид, болон оюутнууд бүгд хамрагдах бөгөөд 1-р дамжааны резидентүүд идэвхитэй оролцоно уу. 
Жич: Нүх ухах мод суулгах багажтайгаа ирнэ. /хүрз, жоотуу, бээлий гэх мэт/
Тухайн өдөр МДИ-ийн бүртгэл явагдана. 

Monday, May 4, 2015

ШИНЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Мэргэжил дээшлүүлэх институтийн удиртгал хичээл зайн хэлбэрээр эхэлсэн тул та бүхэн сургалтандаа идэвхитэй хамрагдана уу.

moodle.hsum-ac.mn хаягаар орж доорх холбоосын дагуу хичээлээ үзнэ.

USERNAME: PTI1320001 /энгэрийн тэмдэгний дугаар байна/
PASSWORD:PTI1320001
Энгэрийн тэмдэгээ МДИ-ийн 250 тоот өрөөнөөс ирж авна уу.


Жич: Лекцийг зайн хэлбэрээр судлах явцдаа тэмдэглэл хөтөлсөн байх шаардлагатай бөгөөд тайлан хамгаалалтанд ирэхдээ тэмдэглэл хөтөлсөн дэвтэрээ авч ирнэ. Лекц сургалтын туршид нээлттэй байна. 

Thursday, April 30, 2015

МЭРГЭЖҮҮЛЭХ/РЕЗИДЕНСИЙН / СУРГАЛТАНД СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТУХАЙ

Мэргэжил дээшлүүлэх институт нь Их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадаад орны их дээд сургуульд урт, богино хугацаагаар резидент эмч солилцох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Энэ үйл ажиллагааны хүрээнд БНСУ-ын Анам эмнэлэг, Чусон эмнэлэг, Сөүлийн их сургуулийн эмнэлэгт 30 гаруй резидент эмч нар 2-6 хүртэл сарын хугацаагаар мэргэжлийн сургалтанд хамрагдаад байна.
Мэргэжүүлэх /резиденсийн/ сургалтанд суралцагч эмч нарын Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, резидент солилцооны хөтөлбөрт хамруулах зорилгоор АНУ-с Англи хэлний мэргэжлийн багшийг урьж 2015 оны 5-р сараас эхлэн үнэ төлбөргүй Чадварт суурилсан сургалт явуулахаар төлөвлөж байна.
Энэхүү сургалтанд суралцсанаар тухайн хичээлийн жилийн 2 кредитийн сонгон суралцах хичээлийг тооцуулж болно.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2015 оны 5 дугаар сарын 20-ноос хойш өгөх болно.

 Та Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн эсэхээ ЭНД дарж харна уу. 

Monday, April 27, 2015

МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧИН СУДЛАЛЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ЗАР

Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын мэргэжил дээшлүүлэх сургалт 2015 оны 05 сарын 01-нд 15 цагаас Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхим дээр болно.

МДИ 
2015.05.01

ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦАЖ БУЙ СУРАЛЦАГЧДИЙН АНХААРАЛД

Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж буй суралцагчдийн ирцийн хуудас өөрчлөгдсөн тул дараах хуудсын дагуу ирцээ бүртгүүлнэ үү.

Резидентийн сургалт

Мэргэшүүлэх сургалт /төрөлжсөн/

Мэргэжил дээшлүүлэх 

Tuesday, April 21, 2015

НИЙТ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Тойролтын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа резидентүүд ЭНД дарж бүртгүүлнэ үү. Бүртгүүлээгүй тохиолдолд эмнэлгүүд хүлээж авахгүй болохыг анхаарч хариуцлагатай хандана уу. Бүртгүүлсэн эсэхээ ЭНД дарж харна уу.

МДИ 
2015.04.22

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.