Мэргэжил дээшлүүлэх
институт нь Их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадаад орны их дээд
сургуульд урт, богино хугацаагаар резидент эмч солилцох хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Энэ үйл ажиллагааны
хүрээнд БНСУ-ын Анам эмнэлэг, Чусон эмнэлэг, Сөүлийн их сургуулийн эмнэлэгт 30
гаруй резидент эмч нар 2-6 хүртэл сарын хугацаагаар мэргэжлийн сургалтанд
хамрагдаад байна.
Мэргэжүүлэх /резиденсийн/
сургалтанд суралцагч эмч нарын Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, резидент
солилцооны хөтөлбөрт хамруулах зорилгоор АНУ-с Англи хэлний мэргэжлийн багшийг
урьж 2015 оны 5-р сараас эхлэн үнэ төлбөргүй Чадварт
суурилсан сургалт явуулахаар төлөвлөж байна.
Энэхүү сургалтанд
суралцсанаар тухайн хичээлийн жилийн 2 кредитийн сонгон суралцах хичээлийг
тооцуулж болно.
Сургалтын талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг 2015 оны 5 дугаар сарын 20-ноос хойш өгөх болно.
Та Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй
бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн эсэхээ ЭНД дарж харна уу.
1 comment:
ene bolichihson yum uu
Post a Comment