Thursday, October 16, 2014

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА 2014.11.06 НЫ ӨДРИЙН 14 ЦАГТ БОЛОХ ТУЛ ГРУППИЙН АХЛАГЧ НАР НЭР ТУЛГАЛТЫГ 2014.10.20-НД ИРЖ ХИЙНЭ ҮҮ.

МӨН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТАНД АМЖИЛТГҮЙ ОНОО ӨГСӨН ЭМЧ НАРЫН ДАХИН ШАЛГАЛТ 2014.10.28 ӨДРИЙН 14 ЦАГТ 238 ТООТ ӨРӨӨНД БОЛНО.


МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2014.10.16

РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН 2014.10.16-НЫ ӨДРИЙН ОНОЛЫН ШАЛГАЛТЫН ДҮН

Monday, September 29, 2014

НҮҮР АМ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭЛСЭГЧДИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

РЕЗИДЕНСИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ЭМЧ НАРЫН АНХААРАЛД

резиденсийн сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцсэн эмч нарын анхааралд.

   1. сургалтын төлбөр 832 000-ийг
данс- 5107018784
Хүлээн авагч банк -хаан банк
хүлээн авагч байгууллага –АШУҮИС
Утга: Овог нэр, регистрын дугаар дамжаа мэргэжлийг тодорхой бичнэ.
   2. үйл ажиллагааны зардал 83 200 төгрөгийг дээрх дансанд тусад нь тушаана.

 / ТӨЛБӨРИЙН БАРИМТУУД ТУСДАА БАЙНА/

Жич: Материал шаардлага хангасан эмч нар төлбөр тушаана. 


Мэргэжил дээшлүүлэх институт

Friday, September 26, 2014

Хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцах эмч нар анхаарна уу.

ШАЛГАЛТ ӨГӨХ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД

Мэргэжүүлэх (резиденсийн) сургалтанд элсэхээр бүртгүүлсэн эмч нарын овог нэрс, элсэх мэргэжлийн чиглэл болон шалгалтын сорил хариулах түлхүүр, шалгалтын дэг, анхаарах зүйлсийг хуваарьт өрөөний үүдэнд хадсан байгаа тул өглөө шалгалт эхлэхээс өмнө уншиж танилцана уу.

МДИ
2014.09.26

Thursday, September 18, 2014

МЭРГЭЖҮҮЛЭХ /РЕЗИДЕНТ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСАХ ТУХАЙ

Мэргэжүүлэх /резидент/ сургалтын бүртгэл 2014 оны 09 сарын 20-ны өдрийн 18.00 цагт хаагдах тул та бүхэн амжиж бүртгүүлнэ үү.

Thursday, September 4, 2014

АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн бүртгэл

АШУҮИС-ийн ЭМСА-ны Төгсөлтийн дараах сургалтын 2017-2018 оны хичээийн жилийн бүртгэл

Та дараах мэдээллүүдтэй уншиж танилцсан байна. 


Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчдэд тавигдах шаардлага

Элсэлтийн бүртгэлийн хуудас

Элсэлтийн бүртгэлийг заавал Монгол хэл (крилл) ээр бөглөнө.

1. Резиденсийн сургалтын элсэлтийн бүртгэл / Цахим бүртгэл 2017.09.01-2017.09.15-ны хооронд явагдаж байна/

2. Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн бүртгэл / Цахим бүртгэл 2017.09.01-2017.09.15-ны хооронд явагдаж байна/
            
3. Мэргэжил дээшлүүлэх сургалтын элсэлтийн бүртгэл / Цахим бүртгэл 2017.09.01-2017.09.15-ны хооронд явагдаж байна/

4. Сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын бүртгэлийг 2017.09.01-2017.09.15-ны хооронд 322 тоотод авна. 
            




Резиденсийн сургалтанд элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага

1.Резиденсийн  сургалтанд элсэгчид нь бакалаврын зэрэгтэй байна
2.Эмчлэх эрхийн лицензтэй байна. 
3.Элсэгчид нь элсэлтийн шалгалтыг 70 хувь түүнээс дээш босго оноог хангасан байвал зохино.
4.Гадаадын иргэн суралцахыг хүсвэл хоёр улсын засгийн газар хоорондын
болон АШУҮИС-тай хийсэн гэрээний дагуу суралцах ба суралцагчдын асуудлыг гэрээнд заасан нөхцлөөр шийдвэрлэнэ.
5.Хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд
хамрагдсан бол нотлох гэрчилгээтэй байна.
6.Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх бусад сургалтанд давхар элсээгүй байх
7.Бакалаврын сургалтын нийт багц цаг элсэх гэж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд нийцсэн байх

Уламжлалт Анагаах Ухааны их эмч мэргэжлээр төгсөгчид дараах мэргэжлээр шууд элсэх боломжтой./ багц цагийн зөрүү нөхөх шаардлагагүй /
 Үүнд:
·         Монголын уламжлалт анагаах ухаан судлал /УА-ын дотор судлал/
·         Зүү эмчилгээ судлал
Спортын анагаахын эмч мэргэжлээр төгсөгчид дараах мэргэжлээр шууд элсэх боломжтой.
          · Сэргээн засал эмчилгээ судлал
Уламжлалт Анагаах Ухааны их эмч мэргэжлээр төгсөгчид багц цагийн зөрүү нөхсөн тохиолдолд дараах мэргэжилд элсэж болно.
  •      Дотор  судлал
  •      Өрхийн анагаах ухаан
  •      Мэдрэл судлал
  •      Сэтгэцийн өвчин судлал
  •      Гэмтэл согог, засал судлал
  •      Сэргээн засал эмчилгээ судлал
Спортын анагаахын эмч мэргэжлээр төгсөгчид багц цагийн зөрүү нөхсөн тохиолдолд дараах мэргэжилд элсэж болно.
  •      Дотор  судлал
  •      Өрхийн анагаах ухаан
  •      Гэмтэл- согог засал судлал
  •      Сэтгэцийн өвчин судлал

2.    Бүртгэл
·2017 оны 09 сарын 01–2017 оны 09 сарын 15-ыг дуустал цахим бүртгэл явагдана
·Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан тохиолдолд цахим бүртгэлд бүртгүүлэх эрхтэй
· Бүртгүүлсэн элсэгч бүр элсэлтийн шалгалтанд орох эрхтэй.

3.   Шалгалт

Резиденсийн сургалтын элсэлтийн шалгалт 2017.09.23-нд явагдана. 
·  Шалгалтын өдөр ирэхдээ иргэний үнэмлэх болон бүртгэл, шалгалтын хураамж 15000₮ тушаасан баримтаа авч ирнэ.
Банкны нэр – ХААН,
Дансны дугаар – 5031813390
Хүлээн авагч – АШУҮИСургууль
Төлбөрийн утга – ЭМСА бүртгэл, шалгалтын хураамж
·         Шалгалтын агуулгад мэргэжлийн суурь хичээлүүд: анатоми, физиологи, эмгэг анатоми, иммунологи, эмгэг физиологи, микробиологи, эм судлал гэх мэт, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй: хэм хэмжээ, анагаахын ёс зүй, эрүүл мэндийн хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэнд гэх мэт, мэргэшүүлэх хичээлүүд / анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмчийн ажлын байрны шаардлага / хамрагдана.

Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй боловч сургалтанд элсэн орохоор цахим бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд гарах хариуцлагыг бүртгүүлсэн элсэгч өөрөө хүлээнэ.
·  Шалгалтын босго оноо 70 байх хэдий ч, авсан оноогоор элсэгчдийг жагсаан, тогтоосон хяналтын тоог үндэслэн, хамгийн өндөр оноо авсан элсэгчийг суралцуулах болно.
·   Суралцуулах тухай тушаал гарахаас өмнө тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн дараах материалыг /журмын 4.3 д зааснаар/ шалган, шаардлага хангасан тохиолдолд баталгаажуулна. Үүнд .
·         Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
·         Элсэгчийн анкет (тусгай загвараар)
·         Иргэний үнэмлэхний хуулбар
·         Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
·         3х4 хэмжээтэй 3 хувь зураг
·         Ажил байдлын тодорхойлолт
·         Үйл ажиллагааны хураамж (сургалтын төлбөрийн 10 хүртэл хувьтай тэнцүү байна)
·         Сургалтын төлбөр төлсөн баримт  
Жич. Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
·    Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
·    Сургалтын төлбөрийн эх үүсвэр
·    Албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ
·  Хэрвээ тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангахгүй, бүртгэлийг буруу бөглөсөн бол шалгалтын материалыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчийн бүрдүүлсэн материалыг шалган, баталгаажуулна.
· Шалгалтанд тэнцээгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн, элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй, хураамжаа төлсөн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй зэрэг тохиолдолд бүртгэл, шалгалтын хураамжийг буцаан олгохгүй болно.

Жич: Хураамжаа төлсөн боловч шалгалтанд орох боломжгүй болсон тохиолдолд шалгалтаас 1 хоногийн өмнө мэдэгдэнэ үү. Шалгалтын дараа буцаан олголт хийгдэхгүй болно.


БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.