Резиденсийн сургалтын элсэлтийн шалгалт 2015.09.23-ны 18 цагт АШУҮИС-ийн лекцийн 139,140,111 тоот өрөөнүүдэд явагдана.
Шалгалтын өрөөний хуваарь 2015.09.22-нд Блог хаягаар гарна.
Шалгалтын өрөөний хуваарь 2015.09.22-нд Блог хаягаар гарна.
· Шалгалтын өдөр ирэхдээ иргэний үнэмлэх болон бүртгэл, шалгалтын хураамж 15000₮ тушаасан баримтаа авч ирнэ.
Банкны нэр – ХААН,
Дансны дугаар – 5031813390
Хүлээн авагч – АШУҮИСургууль
Төлбөрийн утга – Бүртгэл шалгалтын хураамж, код 107
· Шалгалтын агуулгад мэргэжлийн суурь хичээлүүд: анатоми, физиологи, эмгэг анатоми, иммунологи, эмгэг физиологи, микробиологи, эм судлал гэх мэт, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй: хэм хэмжээ, анагаахын ёс зүй, эрүүл мэндийн хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэнд гэх мэт,мэргэшүүлэх хичээлүүд / анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмчийн ажлын байрны шаардлага / хамрагдана.
Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй боловч сургалтанд элсэн орохоор цахим бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд гарах хариуцлагыг бүртгүүлсэн элсэгч өөрөө хүлээнэ.
· Шалгалтын босго оноо 70 байх хэдий ч, авсан оноогоор элсэгчдийг жагсаан, тогтоосон хяналтын тоог үндэслэн, хамгийн өндөр оноо авсан элсэгчийг суралцуулах болно.
· Суралцуулах тухай тушаал гарахаас өмнө тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн дараах материалыг /журмын 5.3 д зааснаар/шалган, шаардлага хангасан тохиолдолд 2015.09.29-30-нд хүлээн авна.
· Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
· Элсэгчийн анкет (Блогийн АНКЕТ хэсгээс татаж авна)
· Иргэний үнэмлэхний хуулбар
· Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
· 3х4 хэмжээтэй 3 хувь зураг
· Ажил байдлын тодорхойлолт
· Үйл ажиллагааны хураамж (сургалтын төлбөрийн10 хүртэл хувьтай тэнцүү байна)
· Сургалтын төлбөр төлсөн баримт /Материал шаардлага хангасан тохиолдолд төлбөр төлнө. /
Жич. Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
· Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
· Сургалтын төлбөрийн эх үүсвэр
· Албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ
· Хэрвээ тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангахгүй, бүртгэлийг буруу бөглөсөн бол шалгалтын материалыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчийн бүрдүүлсэн материалыг шалган, баталгаажуулна.
· Шалгалтанд тэнцээгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн, элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй, хураамжаа төлсөн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй зэрэг тохиолдолд бүртгэл, шалгалтын хураамжийг буцаан олгохгүй болно.
Жич: Хураамжаа төлсөн боловч шалгалтанд орох боломжгүй болсон тохиолдолд шалгалтаас 1 хоногийн өмнө мэдэгдэнэ үү. Шалгалтын дараа буцаан олголт хийгдэхгүй болно.
1 comment:
Bagts tsag nuhult bvrtgvvlsen hvmvvs ni yah yum bol
Post a Comment