Monday, February 29, 2016

“Нярай болон хүүхдийн өвчний эмгэг судлал” сэдэвт сонгон судлах хичээлийн бүртгэл эхэллээ.

“Нярай болон хүүхдийн өвчний эмгэг судлал”  сэдэвт сонгон судлах хичээлийн БҮРТГЭЛ эхэлж байна. Бүртгэл 2016 оны 3-р сарын 1-нээс 3 дугаар сарын 4 хүртэл явагдана.

Энэхүү сургалтанд сурч болох мэргэжлийн чиглэлүүд.
-       Хүүхэд судлал

-       Эх барих эмэгтэйчүүд судлал 
      
     Халдварт өвчин судлал

РЕЗИДЕНТҮҮДИЙН СОНГОН СУДЛАХ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

Sunday, February 28, 2016

ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд онлайнаар бүртгүүлэн, бүртгэл амжилттай болсон тухай имайл хүлээн авсан элсэхийг хүсэгчид доорх материалыг бүрдүүлэн 2016.03.03-04-ны өдрүүдэд 09-14 цагийн хооронд авч ирж бүртгэлээ баталгаажуулна уу. 
Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд
бүрдүүлэх материалууд
1.     Анкет  / Блог хаягаас татаж  авна/
2.     Суралцуулахыг хүссэн өргөдөл
3.     Бакалаврын диплом, Лицензийн хуулбарыг нотариатаар
баталгаажуулах
4.     Иргэний үнэмлэхний хуулбар
5.     Зураг 2 хувь
6.     Сургалтын төлбөр
Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана. Гүйлгээний код 105
7.     Үйл ажиллагааны төлбөр-Сургалтын төлбөрийн 10 хувь байна. 
Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана. Гүйлгээний код 108
8.     Бүртгэлийн хураамж -15000₮
Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана. Гүйлгээний код 107
Баримтан дээр регистрийн дугаар, овог нэр, гүйлгээний код, утасны дугаарыг заавал бичнэ.  
Гүйлгээний код өөр өөр байгааг анхаарч зааврын дагуу тушаана уу.
9.     Бүрэн болсон материалыг нүхтэй архивын  хавтасанд хийж ирнэ.


Tuesday, February 23, 2016

БИОАНАГААХЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 1 ЖИЛИЙН СУРГАЛТАНД СУРАЛЦАГЧДЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ

Тайлан хамгаалалт 2016.03.07-нд 10 цагаас 238 тоот өрөөнд явагдана. 
Хөтөлбөрийн хэрэгжилт болон төлөвлөгөөний дагуу хэрхэн суралцаж ажилласан, дадлагын хугацаанд гардан хийсэн үйлдлийн жагсаалт, мэргэжлийн дагуу уншсан ном, интернэтийн мэдээлэл, бие даалтаар хийсэн бүтээлийн жагсаалтыг гарган сурсан, хийсэн ажлын  тайланг бичиж удирдагч багшид хянуулан гарын үсэг зуруулан баталгаажуулж, тайлан хамгаалалтанд хувиарийн дагуу оролцоно.
Тайлан хамгаалахад бүрдүүлэх материал:
1.     Суралцагчын ажлын дэвтэр
2.     Төлбөр
3.     Тайлан
3.1. Хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэсэн үйлдлийн тэмдэглэгээ /Багшийн гарын үсгээр баталгаажуулсан байх/
3.2. Тэмдэглэл / Хийсэн ажлын талаар тэмдэглэл хөтөлсөн байх /
3.3. Удиртгал хичээлийн тэмдэглэл
3.4. Хуваарьт хугацаанд тойролтын тооцсон тэмдэглэгээг бүрэн хийлгэж, гарын үсэг авсан байх



СУВИЛАХУЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ТУХАЙ


Сувилахуйн сургалтанд элсэхээр цахимаар бүртгүүлсэн элсэхийг хүсэгчид 2016.02.29-2016.03.04 хооронд ЭМСА-нд дараах материалыг бүрдүүлэн авчирч бүртгэлээ баталгаажуулна уу. 

Бүрдүүлэх материалууд
1.     Анкет  / Блог хаягын АНКЕТ хэсгээс татаж  авна/
2.     Суралцуулахыг хүссэн өргөдөл
3.     ДИплом, Лицензийн хуулбарыг нотариатаар
баталгаажуулах
4.     Иргэний үнэмлэхний хуулбар
5.     Зураг 2 хувь
6.     Сургалтын төлбөр
Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана. Гүйлгээний код 105
7.     Үйл ажиллагааны төлбөр -Төлбөрийн 10 хувь байна. 
Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана. Гүйлгээний код 108
8.     Бүртгэлийн хураамж -15000₮
Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана. Гүйлгээний код 107
Баримтан дээр регистрийн дугаар, овог нэр, гүйлгээний код, утасны дугаарыг заавал бичнэ.  
Гүйлгээний код өөр өөр байгааг анхаарч зааврын дагуу тушаана уу.

9.     Бүрэн болсон материалыг нүхтэй архивын  хавтасанд хийж ирнэ. 

Thursday, February 18, 2016

ДАРААХ МЭРГЭЖЛЭЭР СУРЧ БАЙГАА РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН LOGBOOK ГАРЛАА.

Сэргээн засах, ЧХХ, Сэтгэцийн эрүүл мэнд, Арьс судлал, Зүү төөнө засал, Хавдар судлал, Нүд судлал, Мэдрэл судлал мэргэжлээр сурч байгаа резидент эмч нар 2016.02.24-нд 15 цагаас 139 тоотод ирж авна уу.

Tuesday, February 16, 2016

БИОАНАГААХ СУДЛААЧААР ТӨГСӨГЧДИЙН 1 ЖИЛИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН НЭМЭЛТ БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН ТУЛ ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
БҮРТГЭЛ 2016.03.04-НЫГ ДУУСТАЛ ЯВАГДАНА. 

СУДЛААЧ 14 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ АВЧ БАЙНА.

Sunday, February 14, 2016

2015-2016 оны хичээлийн жилийн 2-р хагасын элсэлтийн бүртгэл

Төгсөлтийн дараах сургалтын хаврын элсэлтийн бүртгэл эхэлсэн тул ЭНД дарж бүртгүүлнэ үү.
 Жич: Бүртгүүлэхдээ бүртгэлийн нийтлэг заавар журамтай сайтар танилцана уу. Резиденсийн элсэлтийн бүртгэл 2016.03.01-ээс эхэлнэ.

Thursday, January 28, 2016

Резидентүүдийн Logbook гарлаа.

Сэргээн засах, ЧХХ, Сэтгэцийн эрүүл мэнд, Арьс судлал, Зүү төөнө засал, Хавдар судлал мэргэжлээр сурч байгаа резидент эмч нар 2016.02.01-нд 15 цагаас 139 тоотод ирж авна уу.

Sunday, January 24, 2016

ДАРААХ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БАЙГАА РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН LOGBOOK ГАРЛАА.

Уламжлалт, зүү төөнө засал, ЧХХ, Гэмтэл болон Эх барих эмэгтэйчүүд судлалын Logbook гарсан тул 2016.01.26-ны 14 цагаас 139 тоот өрөөнд ирж авна уу.

Monday, January 18, 2016

ТӨРИЙН САНГИЙН САХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦАЖ БАЙГАА НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж байгаа резидент эмч нар, төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцаж байгаа эмч, эм зүйч нарын сургалтын хяналт үнэлгээ, бүртгэл хийгдэх гэж байгаа тул 2016 оны 01 сарын 21-нд 238 тоот өрөөнд ирнэ үү. Ирэхдээ Logbook, суралцагчийн дэвтэр, энгэрийн тэмдэгээ авч ирнэ үү.

Monday, January 11, 2016

Sunday, January 10, 2016

1-Р ДАМЖААНЫ ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН БҮРТГЭЛ

1-р дамжааны хэсгийн ахлагч нар нь ЭНД дарж бүртгэлээ хийлгэнэ үү.

Thursday, January 7, 2016

ДОТРЫН 1-Р ДАМЖААНЫ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Дотрын 1-р дамжааны резидент эмч нарын Logbook  гарсан тул 2015.01.11-нд 15 цагаас 139 тоотод ирж авна уу.
Жич: Гэрээ байгуулах тул бүх резидентүүд өөрийн биеэр ирнэ үү.

Tuesday, January 5, 2016

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД

Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоосон үнэлгээг доорх хүснэгтээс харна уу. Суралцагчтай хийх уулзалт, гэрээ байгуулах үйл ажиллагаанд дараах хуваарийн дагуу ирнэ үү. Elementary түвшиний суралцагчид 2015.01.07 14.00 цагт 238 тоот өрөөнд Pre-Intermediate түвшиний суралцагчид 2015.01.07 15.00 цагт 238 тоот өрөөнд Intermediate түвшиний суралцагчид 2015.01.07 16.00 цагт 238 тоот өрөөнд ирнэ үү. Жич: Upper-Intermediate түвшинд сургалт явагдахгүй болно. Заасан хугацаанд ирж гэрээ байгуулаагүй тохиолдолд сургалтанд хамрагдах боломжгүй болохыг мэдэгдэж байна.

Monday, January 4, 2016

АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Шалгалт 2015.01.05-ны 16-18 цагийн хооронд 238 тоот өрөөнд явагдана. Нэрсийн дагуу цагтаа ирж орно уу.

Wednesday, December 23, 2015

НИЙТ РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Англи хэлний гадаад багштай сургалт 2016.01 сард эхлэх гэж байгаа тул суралцах сонирхолтой резидентүүд ЭНД дарж бүртгүүлнэ үү. Түвшин тогтоох шалгалт 2015.01.05-нд 16-18 цагийн хооронд болно.

Tuesday, December 22, 2015

ШИНЭЭР ЭЛССЭН РЕЗИДЕНТҮҮДИЙН АНХААРАЛД

Резидент эмч нарын онолын суурь хичээлүүд цахим байдлаар эхэлсэн тул та бүхэн идэвхитэй хамрагдана уу. 

Холбогдох заавар: moodle.mnums.edu.mn хаягаар орж баруун дээд буланд байрлах Холбогдох гэсэн хэсэгт дарж орно уу. 
Холбогдох нэр: Энгэрийн тэмдэгний дугаар байна. /IPME2150238/
Нууц үг: Pt.88012356 /Регистрийн дугаарын сүүлийн 8 орон байна/

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.