Thursday, September 4, 2014

Бүртгэлийн нийтлэг заавар, журам

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

 2017-2018 ОНЫ ЭЛСЭЛТ /Төгсөлтийн дараах сургалтанд элсэхийг хүсэгчдэд/

Та бүртгэлээ амжилттай хийхийн тулд бүртгэлийн ОНЛАЙН БҮРТГЭЛ болон НИЙТЛЭГ ЗААВАР, журмыг сайтар уншин зааврын дагуу бүртгүүлнэ үү !

ОНЛАЙН БҮРТГЭЛ

1.Танд харагдаж буй дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн бүртгэл хэсгээр орж өөрийн төгссөн мэргэжлийн дагуу бүртгүүлэх цонхонд холбогдоно.
2. Гарч ирэх мэдээллүүдтэй танилцаж бүртгэлийн асуултуудыг үнэн зөв бөглөнө.
3. Бөглөж дууссаны дараа өөрийн оруулсан мэдээллүүдээ нягтлан хянаж, бүртгэлийн цонхны доод хэсэгт байрлаж буй SUBMIT товчыг дарж бүртгэлээ дуусгана.
4. Хэрэв та бүртгэлээ зөв хийсэн бол Таны бүртгэл амжилттай болсныг илтгэх Таны бүртгэл амжилттай боллоо. Баяр хүргэе гэсэн цонх шинээр гарч ирнэ.

Санамж: 
-Элсэхийг хүсэгч нь онлайн бүртгэлийг зааврын дагуу, өөрийн тухай мэдээллээ зөв бөглөх
-Элсэхийг хүсэгч нь бүртгэлийг дахин хийсэн тохиолдолд бүртгүүлсэн он сар өдөр цаг минутын дагуу хамгийн сүүлд хийсэн бүртгэлийг хүчинтэйгээр тооцож бусад хийсэн бүртгэлийг программ автоматаар устгана. 


1.    Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага /журмын 4.1 д зааснаар/

-       Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:
        1.  Үндсэн мэргэшүүлэх сургалтанд элсэгчид нь бакалаврын зэрэгтэй байна.
                         2. Төрөлжсөн мэргэшүүлэх сургалтанд элсэгчид нь үндсэн мэргэжлийн дипломтой байна.
                         3. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчид нь тухайн чиглэлийн диплом,
            мэргэжлийн үнэмлэхтэй байна.
         4. Эмчлэх, сувилах, эм барих, эх барих  эрхийн лицензтэй байна. 
         5. Элсэгчид нь элсэлтийн шалгалтанд 70 хувь түүнээс дээш босго оноог
          хангасан байвал зохино.
6. Гадаадын иргэн суралцахыг хүсвэл хоёр улсын засгийн газар хоорондын болонАШУҮИС-тай хийсэн гэрээний дагуу суралцах ба суралцагчдын асуудлыг гэрээнд заасан нөхцлөөр шийдвэрлэнэ.
7. Хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд хамрагдсан бол нотлох гэрчилгээтэй байна.
         8.  Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх бусад сургалтанд давхар элсээгүй байх
         9.   Бакалаврын сургалтын нийт багц цаг элсэх гэж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд нийцсэн байх

Wednesday, September 3, 2014

ТӨГСӨХ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТЫН ЖУРАМ, ХУВААРЬ

Батлав. МДИ-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунгоо

2012-2014 оны хичээлийн жилд суралцсан 
Мэргэжигч эмч нарын тайлан хамгаалалтын журам, хуваарь 
Тайлан хамгалахад бүрдүүлэх материал: 
PORTFOLIO;
Сурлагын дэвтэр 
Төлбөр  /Төлбөрийн гүйцэтгэлийг авч ирнэ./
Өдөр тутмын тэмдэглэл /Дневник/
Семинар, реферат 
Тайлан хамгаалсан байдал /хөтөлбөрийн дагуу явцын тайлангаа удирдагч багш дээрээ тооцуулсан байна./
Хөтөлбөр, лекцийн хуваарь, тойролтын хуваарь 
Эрдэм шинжилгээний ажил /резиденсийн сургалтанд хамрагдах хугацаандаа илтгэл, өгүүлэл оролцсон байх 
Мэргэжил
Тайлан хамгаалах он сар өдөр
Арга зүйч
1.
Дотор
2014.09.08 1000-1100
Э.Оюунсүрэн
2.
Мэдрэл
2014.09.08 1100-1200
Г.Алимаа
3.
Зүү төөнө засал
2014.09.08 1400-1500
Г.Алимаа
4.
Чих хамар хоолой
2014.09.08 1500-1600
Э.Оюунсүрэн
5.
Гэмтэл согог засал
2014.09.08 1600-1700
Э.Оюунсүрэн
6.
Арьс гоо засал
2014.09.09 1000-1100
Г.Алимаа
7.
НАС мэс засал
2014.09.09 1100-1200
Г.Алимаа
8.
Эх барих эмэгтэйчүүд
2014.09.09 1400-1500
Э.Оюунсүрэн
9.
Дүрс оношлогоо
2014.09.09 1500-1600
Э.Оюунсүрэн
10.
Нөхөн сэргээх
2014.09.09 1600-1700
Э.Оюунсүрэн
11.
Эмгэг судлал шүүх эмнэлэг
2014.09.10 1000-1100
Г.Алимаа
12.
Мэс засал
2014.09.10 1100-1200
Г.Алимаа
13.
Хүүхэд
2014.09.10 1400-1500
Э.Оюунсүрэн
14.
Халдварт
2014.09.10 1500-1600
Э.Оюунсүрэн
15.
МУА
2014.09.10 1600-1700
Э.Оюунсүрэн
16.
Нүд
2014.09.11 1000-1100
Г.Алимаа
17.
НАС согог засал
2014.09.11 1100-1200
Г.Алимаа
18.
НА гажиг засал
2014.09.11 1400-1500
Э.Оюунсүрэн
19.
Лаборатори судлал
2014.09.11 1500-1600
Э.Оюунсүрэн
20.
Хавдар судлал
2014.09.11 1600-1700
Э.Оюунсүрэн
21.
Сүрьеэ судлал
2014.09.12 1000-1100
Г.Алимаа
22.
Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ судлал
2014.09.12 1100-1200
Г.Алимаа
23.
Мэргэжлээс шалтгаалах 
2014.09.12 1400-1500
Э.Оюунсүрэн
24.
Өрхийн анагаах ухаан 
2014.09.12 1500-1600
Э.Оюунсүрэн
25.
Жилийн чөлөө авсан резидент эмч   нар /Хавдар судлал, сэргээн засах эмчилгээ, гм/
2014.09.12 1600-1700
Э.Оюунсүрэн
Жич: 2014 оны 10 сард төгсөх резидент эмч нарт хамаарна.  
Тус тайлан хамгаалалтаар төгсөлтийн шалгалтанд орох эрх олгогдоно. Тайлан хамгаалалтанд ирээгүй резидент эмч нар төгсөлтийн шалгалтанд орохгүй бөгөөд жилийн чөлөө олгогдох болно. Тайлан хамгаалалт АШУҮИС-ийн эрдмийн бага өргөө 238 тоот өрөөнд болно. 
Мэргэжил дээшлүүлэх институт

2014.10.08

Monday, June 16, 2014


"Эрхтэн тогтолцооны чонон ярын хяналтыг сайжруулах" эмнэлзүйн тохиолдолд суурилсан сургалтанд урьж байна. Та бүхэн идэвхитэй оролцоно уу!

Thursday, June 12, 2014

Нийт резидентүүдийн анхааралд

2014 оны 6 сарын 13-ны Баасан гаригт #238 тоот өрөөнд резидент эмч нарын сонгон суралцах хичээлийн кредит тооцох семинар явагдах тул сонирхсон хүмүүс хамрагдана уу.

Sunday, May 18, 2014



ЭМШУИС-ийн МДИ-ийн санаачлагаар “ЭРҮҮЛ ХҮҮХЭД- ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” хүмүүнлэгийн аян 2014 оны 05-р сарын 17-ны өдөр Гэр бүл хүүхэд хөгжлийн өнөр бүл төвд боллоо. Нийт 156 хүүхдэд арьс судлал, хүүхэд судлал, сэтгэцийн эмгэг судлалын чиглэлээр үзлэг, оношлогоо, зөвлөгөө, эрүүл мэндийн сургалт явуулсан. Тус аянд оролцож үзлэг оношлогоо, зөвлөгөө, эрүүл мэндийн боловсролын сургалт явуулсан эмч, багш, резидент нартаа МДИ-ийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.
1-р баг:Арьс судлал- Координатор багш АУ-ны доктор Я.Энхтөр
·         Д.Хонгорзул (Резидент)
·         Д.Мөнгөнтүлхүүр (Резидент)
·         Б.Ундрах (Резидент)
·         С.Ундрам (Резидент)
·         Э.Золжаргал (Резидент)
·         Д.Өлзийсайхан (Резидент)
2-р баг: Сэтгэцийн эмгэг судлал- Координатор багш АУ-ны магистр Т.Ганцэцэг
·         Ж.Нямцэцэг (СЭМҮТ, эмч)
·         Б.Энхтайван (СЭМҮТ, эмч)
·         Ц.Уянга (СЭМҮТ, эмч)
·         Л.Жавхлан (Резидент)
3-р баг: Хүүхэд судлал- Багш АУ-ны магистр Өлзий
·         Г.Аюуш (Резидент)
·         Х.Алтыншаш (Резидент)
·         Г.Золзаяа (Резидент)
·         Л.Отгонтөгс (Резидент)
·         П.Өнөржаргал (Резидент)
·         Ж.Батсумъяа (Резидент)
·         Д.Сэлэнгэ (Резидент)
·         П.Туул (Резидент)
·         А.Оюунтулга (Резидент)
·         Ж.Оюун-Эрдэнэ (Резидент)
·         Л.Мөнхцацрал (Резидент)
·         Б.Баярцэцэг (Резидент)
4-р баг: Хүүхдийн нүүр ам судлал- Координатор багш АУ-ны доктор дэд профессор Б.Оюунцэцэг
·         Н.Пүрэвмаа (Резидент)
·         Г.Ууганжаргал (Резидент)
·         Б.Оюун-Эрдэнэ (Резидент)
·         Б.Ганганмөрөн (Резидент)
·         М.Учрал (Резидент)
 

Thursday, May 15, 2014

ЭРҮҮЛ ХҮҮХЭД- ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ



ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТИЙН САНААЧЛАГААР "ЭРҮҮЛ ХҮҮХЭД-ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН ЭХЭЛЖ БАЙНА. 
ТУС АЯНЫ ХҮРЭЭНД ЭМШУИС-ИЙН РЕЗИДЕНТ, БАГШ, ПРОФЕССОРУУД  ХҮҮХЭД, АРЬС СУДЛАЛ, ХҮҮХДИЙН ХООЛ БОЛОВСРУУЛАХ СУДЛАЛ ЧИГЛЭЛЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЖ МӨН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА. 


ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН 2014.05.17 ӨДӨР ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР, ХҮҮХЭД ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ӨНӨР БҮЛ ТӨВД БОЛНО.

Tuesday, May 13, 2014

Ажилд авна

Дотрын эмч байгууллагын эмчээр ажилд авна. 2-3-н жилийн ажлын туршлагатай байх. Цалин 900000+. Утас 98027051

Thursday, April 17, 2014

КРЕДИТТЭЙ СУРГАЛТ

МДБАСН, ЭМЯ-ны дэргэдэх Дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөл, ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургууль хамтран эмч, судлаач, био-анагаахын чиглэлийн мэргэжилтнүүд, нийгэмлэгийн гишүүдэд зориулан“Хачигт халдварын оношлогоо”, “Аутоиммун эмгэг- Атопын дерматитын оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулах гэж байна. 
Энэхүү сургалт семинар нь 2014 оны IV сарын 18- ны өдөр ЭМШУИС-ийн 139, 140 тоот лекцийн зааланд зохион байгуулагдах бөгөөд тус бүр 2 кредит цагийн энэхүү сургалтанд ЭМШУИС-ийн эрдэмтэн, профессор багш нар лекц, ярилцлагыг удирдан явуулна.
Сургалтанд хамрагдагсадад Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс баталгаажуулсан 2 багц цагийн сертификат олгоно.Сургалтын төлбөр: 35000 төгрөг.

Tuesday, April 8, 2014

"Судлаач 12" илтгэлийн хураангуй хэвлэгдлээ. Доорхи нэр бүхий сэдвээр илтгэл илгээсэн резидентүүд ирж "Судлаач 12" номоо авна уу.

1. БӨӨРНИЙ ДЭЭД БУЛЧИРХАЙН АДЕНОМА КТГ ЯЛГАН ОНОШЛОГОО
2. АТОПИЙН ДЕРМАТИТТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ДУНДАХ ӨВӨРМӨЦ IG-E ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
3.ТЭНГЭРИЙН ДҮЛИЙ (CALVATIAGIGANTEA.BATSCH.EX.PERS) ШАРХНЫ ЭДГЭРЭЛТЭНД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН
4.ЭСИЙН ӨСГӨВӨРТ БИЧИЛ СААРМАГЖУУЛАХ УРВАЛААР ТОМУУГИЙН ВИРҮСИЙН ЭСРЭГ ДАРХЛАЛ ТОГТОЦЫН ТҮВШИНГ СУДАЛСАН ДҮНГЭЭС
5.УУШГИНЫ ЗАВСРЫН ЭДИЙН ЭМГЭГҮҮДИЙН КОМПЬЮТЕР ТОМОГРАФИ ОНОШЛОГОО
6.УУШГИНЫ АРТЕРИЙН БҮЛЭНТ БӨГЛӨРЛИЙН КОМПЬЮТЕР ТОМОГРАФИ ШИНЖ ТЭМДГҮҮД
7.ПАНКРЕАТИТЫН РЕНТГЕН ШИНЖ ТЭМДГҮҮД
8.0-5 НАСНЫ ХҮҮХДИЙН ДУНДАХ "ТӨМӨР ДУТАГДЛЫН ЦУС БАГАДАЛТ"-ЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
9.ЖИРЭМСЭН ҮЕИЙН ЦУС БАГАДАЛТ ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛӨХ НЬ
10 ЭЛЭГНИЙ АНДАГЧ ӨМӨНГИЙН ХОЖУУ ҮЕД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЭЛЭГНИЙ БИОХИМИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ СУДАЛСАН ДҮН
11.ХОДООД, УЛААН ХООЛОЙН СӨӨРГӨӨ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН АМНЫ ХӨНДИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛСЭН НЬ
12.ХЭСГИЙН ЦУТГАМАЛ НУМТАЙ ШҮДЭЛБЭРИЙН ЗОХИОМЖЛОХ БАЙДЛЫГ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
13.“ТИТЭМ СУДАСНЫ ЦОЧМОГ ХАМ ШИНЖЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНОШИЛГООНЫ ШИНЭ БИОМАРКЕРЫГ СУДАЛСАН НЬ”
14. АРЬСНЫ ЭМЧ НАРЫГ БАГАЖИЙН ЦҮНХЭЭР ХАНГАХ СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
15. АРЬСНЫ ӨВЧЛӨЛИЙН СТАТИСТИК СУДАЛГАА
16. АМЬГҮЙ ТӨРӨЛТ
17. ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ
18.ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНИЙ СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
19.НЭГ ЖИЛИЙН ЖИЖҮҮРИЙН ХУГАЦААНД ХҮҮХДИЙНЧИХ ХАМАР ХООЛОЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ШААРДСАН ЭМГЭГҮҮДИЙН ТОХИОЛДЛЫГ СУДАЛСАННЬ
20.ЦУСАН ДАХЬ ӨӨХ ТОС, ГЛЮКОЗЫН ХЭМЖЭЭГ ҮНЭЛЭХ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ХАМААРЛЫГ ТОГТООХ, ЧШ БОЛОН ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН, ТҮҮНИЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ
21.ЗАХЫН ХОРООЛЛЫН ОРЧНЫ БОХИРДОЛТ БА ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ШИНЭ ТОХИОЛДОЛ
22.ЭНДОМЕД ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛСЭН ЭРСДЭЛ БҮХИЙ 100 ЖИРЭМСЭНД ЖИРЭМСНИЙ ЧИХРИЙН ШИЖИНГ ИЛРҮҮЛЭХ
23.БАМБАЙН ДААВРЫН ШИНЖИЛГЭЭ ӨӨРЧЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЗАЙЛШГҮЙ ХИЙГДЭХ БУСАД ШИНЖИЛГЭЭГ ХИЙСЭН ЭСЭХИЙГ ИЛРҮҮЛЭХ
24.УРГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ ДЭХ НҮДНИЙ АЛИМНЫ МАКРОМОРФОМЕТРИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ СУДАЛСАН ДҮН
25.ШААМИЙ ЗУУЛТТАЙ ӨВЧТӨНГ АМНЫ ГАДНАХ ТАТЛАГА БҮХИЙ ЗЭМСЭГ FACIAL MASK ААР ЭМЧЛЭХ НЬ
26.БҮРЭН ШҮДГҮЙДЭЛТЭЙ ӨВЧТӨНИЙГ АВАГДДАГ ХУВАНЦАР ШҮДЭЛБЭРЭЭР СЭРГЭЭСЭН НЬ
27.НУРУУНЫ БУЛЧИНГИЙН ЯДРАЛД ЗҮҮНИЙ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДЛАХ НЬ
28.ժѯÒ-ÈÉÍ ÝÌÝÃÒÝÉ ÍÀÑÀÍÄ Õ¯ÐÝÃ×ÄÈÉÍ ÖÎ×ÌÎà ВИРУС “ÄЕЛЬТА” ХÅÏÀÒÈÒÀÀÐ ªÂ×˪ÃÑÄÈÉÍ ÄÓÍÄ ÕÈÉÑÝÍ ÑÓÄÀËÃÀА
29.БИЕЖҮҮЛЭХ ЭМГЭГИЙН ЭМНЭЛЗҮЙН ШИНЖҮҮД СТРЕССТЭЙ ХОЛБООТОЙ БОЛОХ НЬ
30.ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛООС ҮҮССЭН ХАРХНЫ НӨХӨН ҮРЖИХҮЙН ҮЙЛ АЖИЛГААГ СУДАЛСАН ДҮНГЭЭС
31.УЛААНБААТАР ХОТЫН АХМАД НАСТНЫ БӨӨРНИЙ ТҮҮДГЭНЦРИЙН ШҮҮЛТИЙН ХУРДЫГ СУДАСНЫ УЯН ХАТАН ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛСАН СУДАЛСАН НЬ
32.УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ
33.ҮРГҮЙДЛИЙН ЭМЧИЛГЭЭНД НӨХӨН ҮРЖИХҮЙН НЭМЭЛТ ҮР ТОГТООХ АРГА ТЕХНОЛОГИЙГ ХЭРЭГЛЭХ НЬ
34.ХАНТЕРЫН ХАМ ШИНЖТЭЙ ӨВЧТӨНД ФЕРМЕНТИЙН ИДЭВХИ ТОДОРХОЙЛСОН ДҮН
35.ЦУТГАМАЛ ХЭСГИЙН АВАГДДАГ ШҮДЭЛБЭРИЙН ХОРШИХУЙН ДАРАВЧ СУУХ ТАЛБАЙ
36.БУЛЧИРХАЙН ЛИМФОМАТАЙ ӨВЧТНИЙ ТУНГАЛГИЙН ЗАНГИЛААНД CD20+, CD3+ ИЛРҮҮЛСЭН ДҮН
37.ШҮДНИЙ ЭГНЭЭНИЙ БАГА, ДУНД ХЭМЖЭЭНИЙ СОГОГИЙН ҮЕД ХИЙГДЭХ ЦУТГАМАЛ НУМТАЙ ШҮДЭЛБЭРИЙН ХЭРЭГЛЭЭ
38.2012, 2013 ОНД ЧЭМН-ИЙН БИОХИМИ,ИММУНОЛОГИЙН ЛАБОРАТОРИД ХИЙГДСЭН ЧЭМН-ИЙН АЖИЛЧДЫН ЭЛЭГНИЙ “В, С” ВИРУСЫН ТАРХАЛТЫН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА
39.ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХҮҮХДИЙН КЛИНИКИЙН ТАСАГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛСЭН 0 – 16 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ЗОНХИЛОХ ЭМГЭГИЙН ТАРХАЛТЫГ СУДАЛСАН НЬ
40.ХӨХ АРГАЛЫН ХӨӨНД АГУУЛАГДАХ ХИМИЙН ЗАРИМ ЭЛЕМЕНТИЙН ЧӨМӨГТ ЯСНЫ БОРООЛОЛТОНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ ТУРШИЛТЫН АМЬТАНД СУДАЛСАН ДҮН
41.ИДЭВХИТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН АРХАГ ӨВЧНИЙ ҮЕ ШАТ, ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХИЙГ СУДАЛСАН ДҮН
42.ЭНДОМЕД ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛСЭН 28-40 ДОЛОО ХОНОГТОЙ ЗУУН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ГЛЮКОЗЫН АЧААЛАЛТАЙ СОРИЛООР ЖИРЭМСНИЙ ЧИХРИЙН ШИЖИНГ ИЛРҮҮЛСЭН НЬ
43.ОЮУТНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ИЛРҮҮЛЭХ НЬ
44.НАЙДВАР БА НОГООН ГЭР ХОСПИСТ ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭ АВЧ БУЙ ӨВЧТӨНҮҮДИЙН ДУНД АСЦИТЫН ТОХИОЛДОЛ
45.ОЮУТНУУДЫН СЭТГЭЛЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ИЛРҮҮЛЭХ НЬ
46 АЛТАНГАГНУУРЫН ХАНДМАЛ БА ХӨХ АРГАЛЫН ХӨӨНИЙ ЧӨМӨГТ ЯСНЫ БОРООЛОЛТОНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ДҮН
47.УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДАА НАРЫН УУШГИНЫ АМЬДРАЛЫН БАГТААМЖИЙГ ХЭМЖСЭН ДҮН
48.ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ХӨЛНИЙ ХҮНДРЭЛИЙГ ЭМНЭЛЗҮЙН ҮЗЛЭГЭЭР ИЛРҮҮЛЖ ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ СУДАЛСАН ДҮН
49. АСБЕСТОЗ
50. АСБЕСТОЗЫН АНХНЫ ТОХИОЛДЛЫГ ЭРТ ҮЕД НЬ ОНОШИЛСОН НЬ
51.БОР-ӨНДӨР УУЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДАД СИЛИКОЗ ӨВЧИН ТОХИОЛДОХ БАЙДАЛ

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.