“Монголын Эрүүл Мэндийн
Хөгжил Шинэчлэл Холбоо” нь эрүүл мэндийн салбарын байгууллага, ажилчид
хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулах, хамтарч ажиллах, эрүүл
мэндийн салбарт тулгамдаад байгаа өнөөгийн асуудалд өөрсдийн дуу хоолойгоо
хүргэх, бодлого шийдвэр гаргахад салбарын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх
зорилгоор анх байгуулагдсан. Энэхүү зорилгын хүрээнд анхны томоохон ажил
болох “Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл” нээлттэй форумыг 2014.11.22нд ЭМЯ, АШУҮИС
–тай хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү форумд салбарын бүхий л
төлөөлөл өрхийн, сумын , дүүрэг, улсын, хувийн эмнэлгийн эмч нар, бодлого
боловсруулагч салбарын ажилтнууд, ЭМЯ, Сангийн Яам, Хүн амын
хөгжил,нийгмийн Хамгаалалын яам, УИХ дахь эрүүл мэндийг дэмжигч
гишүүд, Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, Эрүүл
Мэндийн хөгжлийн төв, мэргэжлийн салбар холбоод, Анагаахын их дээд сургуулиуд
гэх мэт эрүүл мэндийн салбартай холбоотой бүхий л байгууллагын төлөөллийг
хамруулахыг зорин ажиллаж байгаа юм байна.
Иймээс резидент эмч та бүхэн хүрэлцэн ирж өөрийн дуу
хоолой, санал хүсэлтээ илэрхийлнэ үү хэмээн урьж байна.
Хурал 2014.11.22 нд АШУҮИС –ын Соёлын төвд болно.